Шарапова хоёр жил талбайд гарахгүй
2016-06-09

Олон улсын теннисийн холбоо /ITF/ ОХУ-ын теннисчин Мария Шараповаг хоёр жилийн хугацаанд тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү тамирчин бүсгүй ирэх 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл талбайд гарахгүй юм. Тэрбээр Лондон хотноо Реогийн олимпийн бэлтгэлдээ гараад байсан юм.  

 

Шарапова өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ мельдони гэх эмийг хэрэглэсэн аж. Тамирчин бүсгүйн цуснаас шинжилгээ авахад уг эм илэрсэн билээ. Мельдони эмийг сэргээшийн төрлийн жагсаалтад энэ оны эхээр оруулсан аж.

 

/ITF/-ийн шийдвэрийг тамирчин бүсгүй эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, Олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Би эцсээ хүртэл явах болно” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин