Туркт дахин халдлага гарлаа
2016-06-09

Туркийн Мидьят хотноо өчигдөр 11.00 цагийн орчимд дахин халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагаар цагдаагийн гурван албан хаагч амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна.

 

“Уг халдлагын гол бай цагдаагийн албан хаагчид байсан” хэмээн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдсэн байна. Цагдаагийн байрны ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрчээ.

 

Уг халдлагын хариуцлагыг Курдын ажилчны нам хүлээсэн байна. Энэхүү халдлагаас нэг өдрийн өмнө Истанбул хотноо халдлага болж, 11 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин