“Play time” -д оролцох хамтлагийг танилцуулна
2016-06-09

 

 

Амьд хөгжмийн “Playtime 2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Наадамд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 нь оролцох эрхтэй болжээ.

 

Тус наадам энэ жил 12 хамтлаг, 50 гаруй уран бүтээлч оролцох аж. Наадмыг орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залуусын амралт чөлөөт цагийг цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, хөгжим сонирхогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2002 оноос өнөөг хүртэл зохиож байна.

 

Оролцох эрхтэй болсон 12 хамтлагаас шилдэг нэг хамтлаг их тайзнаа дуулна. Өнгөрсөн жил наадмын их тайзны эрхийг “The Colors” хамтлаг хүртэж байсан билээ. “Play time” наадам ирэх зургадугаар сарын 24-26-ны өдөр  “Монгол шилтгээн”-д болно.

 

Дашрамд дуулгахад наадмыг угтсан, оролцох хамтлагуудыг танилцуулах өдөрлөг энэ сарын 11-нд “Gandan Live House”-д болох ажээ. Тус өдөрлөгт Even Tide (Genre: Progressive Rock, Heavy Metal), Something's Brewing (Genre: Blues, Jazz), Escape (Genre: Electro Pop), Seismic-Wave (Genre: Shoegaze) зэрэг хөгжим эгшиглэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин