Гиннифер Гоодвин хүүтэй боллоо
2016-06-09

 

Жүжигчин Гиннифер Гоодвин энэ сарын 1-нд амаржиж хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Лос Анжелес хотын төрөх эмнэлэгт төржээ. Жүжигчний нөхөр Жош Даллас инстаграм хуудсаараа дамжуулан эхнэрээ төрсөн болохыг фэнүүддээ дуулгасан байна.  “Даллас Хүүтэй боллоо. Эхнэртээ хязгааргүй ихээр баярлаж байна” гэж бичжээ.  Хос өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард анхны хүү болох Оливер Финли Далласаа өлгийдөн авсан юм. Даллас шинэ хүндээ Хюго Вилсон Даллас хэмээн нэрлэжээ.

 

Гоодвин, Даллас нар 2013 оны эхээр Калифорни мужид гэрлэсэн юм.  Жүжигчин бүсгүй сүүлд кино чартуудыг тэргүүлээд буй “Амьтдын ертөнц” хүүхэлдэй киноны гол дүр цагдаа туулайгийн дууг оруулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DD:
Za Ginnifer tegeed Гоодвин байх даа яахав дээ. Женнифир Гүүдвин гээд жаахан хүүхэд хүртэл бичнэ дээ. Бас арай л юмаа
2016-06-09
Зочин:
Neriig n zuv bicheechee
2016-06-09