Кайли Миноуг гэрлээгүй
2016-06-09

Британийн дуучин Кайли Миноугийг өчигдөр хуримаа хийсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн билээ.

 

Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн өөрөөсөө 22 насаар дүү Жошуа Сасс гэх залуутай үерхэх болсон юм. Хосыг Грекийн наран шарлагын газар нууцаар хуримласан хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Тэгвэл уг мэдээллийг Сасс үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сасс “Бид гэрлээгүй. Гэхдээ энэ мэдээлэл үнэн байгаасай хэмээн залбирч сууна. Хэн гэгч худал мэдээлэл тараасаныг мэдэхгүй байна” гэж хэлжээ. Хос өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьцгаасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин