Сү.Батболд оффшор дансгүй гэж яаран мэдээлэл хийсний учир юу вэ
2016-06-09

 

"Panama Papers"-ээс дэлхийн улс орнуудын оффшор данстай хүмүүсийн нэрийг өнгөрсөн тавдугаар сарын 9-нд олон нийтэд ил болгосон. Энд Монгол Улсын 28 иргэний 49 данс байсан юм. Тэр дундаа Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл нар оффшор компанид хувьцаа эзэмшдэг нь олон нийтэд ил болсон.

 

Мэдээлэл цацагдаад маргааш өглөө нь л УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар бидэнд ямар ч оффшор данс байхгүй, худал гүтгэлэг хэмээн яаран сандран мэдээлэл хийсэн билээ.

 

Уг нь "Panama Papers"-ээс гаргасан мэдээл олон нийтэд ил болонгуут зарим улс орны төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа өгсөн. Гэтэл Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг гүтгэсэн болоод л үлдсэн. Хөгжилтэй улсын жудагтай улстөрчид оффшор данстай гэсэн нь батлагдаагүй ч ийм мэдээлэл гарангуут албан тушаалаасаа огцорч, ард түмнээсээ уучлал гуйж байхад манай улстөрчид тэр дор нь мэдээлэл хийж намайг гүтгэж байна хэмээн гэмгүй царай гаргаж байна.

 

Хэрвээ үнэхээр л оффшор дансгүй байсан бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, шалгалтын үр дүнг олон нийтэд танилцуулсан бол арай жудагтай харагдах байлаа. Зарим хүмүүс оффшор данстай байх нь нүгэл биш, байдаг л зүйл хэмээн тайлбарлаж байгаа.

 

Үнэндээ оффшор данс гэдэг нь Татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээг оффшор гэдэг. Мөн оффшор бүсэд байршуулж байгаа мөнгөний эх үүсвэрийг тодорхойлохыг шаардахгүйгээр байршуулдаг байна.

 

Эрх мэдэлтнүүд хууль бус санхүүгийн гүйлгээ хийх, бохир мөнгөө нуухын тулд оффшор бүсэд данс нээлгэдэг” гэдэг.

 

Б. Нарангэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Батболдын чанар бүх л зүйл дээр харагдах юм даа. Үнэн арчаагүй, эмэгтэйлэг ,шалчигануур эр хүний зангарага даанч алгаа.
2016-06-10
Зочин:
Энэ хоёр офшорчны оронд өөр хүн нэр дэвшүүлэхгүй байгаа нь МАН-ын хир их ялзарсныг харуулж байгаам. Батболдын хагартлаа баяжсан ,ард түмний ядуурсан хоёр яг тэнцэнэ. Сүхбаатарчууд минь эдэнд дахин бүү хууртаарай,бүү сонгоорой. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн илрүүлсэн офшортнуудыг бусад орны офшортнууд хүлээн зөвшөөрч байхад манай л нөгөө хэд байхгүй энэ тэр гээд хэвлэлийн хурал хийгээд инээдтэй ч,өрөвдмөөр,гутмаар байх юм ,
2016-06-10
Zochin:
Songuuli dohuulj bgaad hudal medeelel tsatsaad Mongol HD TV mash haryutslagagui yum hiisen. Ter jagsaaltand ene 2-n ner baigaagui ni bodit unen bsan. Zahialgaar ner ni bhgui bhad bgaa meteer yarisan ni tsaanaasaa gutgeleg bsan uchraas nyatsaalt hurdan ugsun ni zov bsan. Mongol HD jenko Battulgiin zahialgaar ter nevtruuleg hiisen bsan. Bodit baidald Jenko ni offshor danstai baisniig albaar nuugaad gargasan TV shuu dee. Mash bohir yum hiisen.
2016-06-10
Sbd 3 horoonii irgen:
Ene-2iig ch demjine gej baihgui busdiigaa ch demjuulehgui talaar urialah
2016-06-10
Залуу:
Жаргалсайхан даргатай Бүгд найрамдах намд саналаа өгөөд үзвэл дээр байхаа, Бие даагчид нэмэргүй байхаа нам л шийдвэр гаргадаг болохоор өөрчлөлт хийе гээд сонгох нам олдохгүй бол БНН-г сонгоод үз. Мөрийн хөтөлбөр нь аль ч намаас дутуу зүйлгүй.
2016-06-10
ха ах:
үлгэр сонсох гэж
2016-06-10
Zaluu:
Яагаад заавал АН-гэж Бүгд найрамдах нам гэж бий шүү.
2016-06-10
ЗОЧИН:
ОФФШОР БАТБОЛД ЦОГТБААТАР НАРЫГ МАНАЙ ДҮҮРГИЙНХЭН СОНГОХГҮЙ. МАН 2 СУУДЛААР АН-Д БЭЛЭГ БАРЬЛАА.
2016-06-09
Zaluu:
Яагаад заавал АН-гэж Бүгд найрамдах нам гэж бий шүү.
1234:
ха ха ха
2016-06-09
Зочин:
Ардын намын эх орончид худлаа ярихгүй. Ярьдаг ч үгүй. Ан ын ханаж цаддаггүй хувалзнуудын хажууд жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтнүүд энэ нам байгаа нь мэдрэгддэг.
2016-06-09
ха ах:
үлгэр сонсох гэж
1234:
ха ха ха