Эмэгтэй гишүүд ажлаа тайлагнана
2016-06-10

09.00 цагт: Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооноос "Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ" сэдэвт Олон Улсын хурал ЭМСЯ-нл болно. Утас: 99059026, 99155457


09.30 цагт:  "BIM - Барилгын мэдээлэлтэй загварчлал нийгмийн хөгжилд түлхэц болох нь" сэдвээр Монгол, Япон, Солонгос, Тайван, Филипин зэрэг  5 орны орлцоотой явагдах Олон улсын дугуй ширээний ярилцлага Премиум палас зочид буудалд болно. Утас: 99030460, 99085635


10.00 цагт: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын “Ажилтны баяр”- ын хурал СТӨ-нд болно. Утас:91989890, 91992263


10.00 цагт: Улсын хэмжээнд анх удаа аймаг, дүүргийн 30 Хөдөлмөрийн хэлтэстэйгээ цахимаар шууд холбогдож онлайн хурал хийнэ. Цахим хурлын орчин үеийн шинэ системийг БНСУ-ын Хамтын ажиллагааны агентлаг КОЙКА байгууллага Монгол Улсын Хөдөлмөрийн салбарт нэвтрүүлж буйгаа хүлээлгэж өгнө. Тиймээс улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлт ямар байгаа, ажилгүйдэл, ажлын байрны хүрэлцээ, хөтөлбөрүүдийн хэрэгжилт гэхчилэн олон зүйлийг эндээс шууд авчих боломжтой. Утас: 91915340


10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд орон сууцны барилгын хөнгөлттэй зээлийн санхүүжилт олгох журам, Нийслэлийн концессын зүйлийн жгасаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Уас: 88781218, 325044


15.00 цагт:  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурал хотын захиргаанд болно. Хурлаар дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдэх инженерийн шугам сүлжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Утас: 99979799


 

10.00 цагт: "Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг  Пума зочид буудлын хурлын танхимд болно.  Утас: 70009391, 96020189


11.00 цагт: "Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил" үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийнэ.


11.00 цагт: Өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар Хэвлэлийн хүрээлэнд танилцуулна.


11.40 цагт: Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээний шинэ салбар Авто худалдааны цогцолборт нээлтээ хийнэ. Нийт 360 м2 талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд иргэдэд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтанд оруулж, АТҮТ-д хүлээлгэн өглөө. Нэгдсэн зохион байгуулалт бүхий орчин үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээг энд шийдсэн бөгөөд шинээр ажлын байраар хангаж байна.


11.00 цагт: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас Монгол ньюст мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулж ХАХНХЯ, ХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний сүлжээ, МАОЭНХолбоо, МҮЭХ хамтран “Бараа нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё” сэдвээр Монгол ньюст хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 96630349, 91000017


12.30 цагт: Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгосон талаар иргэн М.Батлхагва мэдээлэл хийнэ.


13.00 цагт: УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс ажлын тайлангаа танилцуулна.


12.00 цагт: Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдах Борлуулалтын төвийн нээлт Нарантуулд болно.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ төвд бүтээгдэхүүнээ борлуулах давуу эрх эдлэх юм. Утас: 91915340

 
Shuud.mn
Сонин хачин