Сильвио Берлускони зүрхний хагалгаа хийлгэнэ
2016-06-10

Сильвио Берлускони

Италийн Ерөнхий сайд асан, “Форза Италиа” намын тэргүүн Сильвио Берлускони энэ сарын 6-нд зүрхний өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн билээ. 79 настай Берлускони зүрхний хэм алдагдах эмгэг оноштойгоор Миланы Сан Раффаэл эмнэлэгт хүргэгдсэн аж.

 

Сан Раффаэл эмнэлгээс “Ирэх долоо хоногийн лхагва гаригт Сильвио Берлускони зүрхний мэс засалд орно” гэсэн бол Берлусконигийн эхнэр  “Нөхөр маань зүрхний хавхлага солих мэс засал хийлгэнэ. Хагалгаа амжилттай болоосой хэмээн залбирч сууна” хэмээн мэдэгджээ.

 

Берлускони Италийн Засгийн газрыг дөрвөн удаа тэргүүлсэн билээ. Тэрбээр 2011 онд татвараас зайлсхийсэн хэмээн буруутгагдаж, шүүхэд дуудагдсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин