Д.Лүндээжанцан гишүүний дуусдаггүй хүсэл
2016-06-10

 

 

Дуусдаггүй хүсэл Монголын улс төрд шинэ цус сэлбэх цаг хэдийнээ болсон гэдэг. Гэтэл манайд 4-5 парламент дамжин суусан улстөрчид олон. Тэд шинэ үедээ боломж олгодоггүй, өөрсдөө л эрх мэдэл, албан тушаалтай байхыг хүсдэг, улайрдаг. Уг нь пээнсэндээ гараад залуу, хойч үедээ зааж, зөвлөөд явж байх ёстой атал суудлын тоо бөглөж, хийж гавьсан ажилгүй олон жилийг үдэж байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Тэрбишдага гээд настайчүүдийн бүлэг байгуулж болохоор олон хүн манай парламентад бий. Монголчууд "Улстөрийн ноён нуруутай, тулхтай улстөрч" хэмээн ярьдаг нь ганц нам ээлж халаагүй төр, засгийн удирдлагыг гартаа төвлөрүүлэн атгаж байсан социализмын үеийн дарга нарт л илүүтэй тохирч байсан.

 

Харин Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, П.Жасрай, хуульч Б.Чимэд агсан нарыг ёстой л жинхэнэ улстөрийн ноён нуруутай, тулхтай буурлууд хэмээн хэлэх бүрэн үндэслэлтэй. Харин өнөөдрийн улстөрийн ноён нуруутай, тулхтай байх учиртай өвгөчүүл нь орой бүр зурагтын хоймор заларч, жинхэнэ гутамшигтай хов жив, өш хонзон яриад суугаад байгаа. Өнөөдөр өсөх ирээдүйтэй, сайн улстөрч байхгүй дээ биш.

 

Залуучууддаа итгэл үзүүлэх, тэднийг тал талаас нь дэмжиж улстөрчийн зангарга суулгаж чадахгүй байгаагаас болж шинэ залуу хүмүүс гарч ирж чадахгүй, төлөвшиж чадахгүй байгаа юм. Ер улстөрийн дараагийн үеэ зоригтой дэвшүүлэн гаргаж, улстөр, эдийн засаг, засаглалын дадлага туршлага, мэдлэг чадвартай болгохгүй бол мөдхөн 10 жилийн дараа, дараагийн үеийн өвгөчүүл болж бас л баахан хор найруулагчид болон тодрох нь гарцаагүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан л гэхэд 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн болсноох хойш парламентад тасратгүй сууж байна. 2016 оны сонгуулиар ч Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа.

 

Юуны төлөө энэ олон жил зайгай тавьж өгөхгүй эрх мэдэл рүү тэмүүлнэ вэ. Тэрээр парламентын гишүүний хийж болох бүхий л албан тушаалыг хашч байсан. 2004-2007 оны хооронд УИХ-ын дэд дарга, 2007-2008 оны хооронд УИХ-ын дарга, 2008-2011 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Энэ олон жил парламентад сууж сурсан мэдсэн зүйлээ залуу хойч үедээ зааж сургаж, туршилгаасаа хувцаалцаад сууж байх ёстой хүн өөрөө сандал суудлын төлөө зүтгэдэг нь ямар дуусдаггүй хүсэл вэ.

 

эх сурвалж: medee.mn

Shuud.mn
Сонин хачин
Бодолдоо гуай нь:
Монголыг ийм болгоход таны хувь нэмэр тун их байгаа шүү дээ .Юу хийж бүтээв , юу хийж гийгүүлэв .Болсон болоогүй баахан цаас .Хамгийн аймшигтай нь Монголыг ийм гуйлгачин болоход та төр атгалцаж байсан хүний хувьд ямар нэг хариуцлага хүлээх ёстой .Гэтэл одоо дахиад л төр түшилцэхээр зүтгэх нь үнэхээр харамсмаар байх юм.Хариуцлага энэ тэр бодолцох юм алга уу ?Олон жил УИХ - д суусан олон гишүүд бий . Тэдэнд энэ үг мөн л хамаатай юм шүү дээ .Олон жил УИХ - д суусан гишүүд архичин мэт улсууд .Архичин хүн гэр бүлээ болон өөрийгөө сүйтгэдэг . Гэтэл та нар бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж байна шүү дээ .
2016-06-11
ggg:
УХЦ таныг урьж байна
2016-06-11
byamba:
ene Z.Enhboldiin zahialgaar bichsen baihaa. Bi L lav Nyamdorj, Lundaajantsan hoyoriig ali ch Ulsiin Ih hurald baij baih yosotoi humuus gej boddog. Huulia ch medne, yahaa ch medne gedeg shig humuus. tiim bolohoor demjineee
2016-06-11
Bas batuul gonchigdorj....:
Kkkk
2016-06-11
Bas batuul gonchigdorj....:
Kkkk
2016-06-11
Зочин:
Яадаг юм. Дэвш сонгогд. Хийсэн бүтээсэн хүн улсын төлөө ажиллаж байг. Ямар АН ын нохойнууд шиг идээд идээд цаддаггүй цоорхой уут биш.
2016-06-11
Zochin:
XOTSROGDOLIIN TUUIL ENE BID 2 ZAILVAL TAARNA
2016-06-10
kkk:
Ymarch chatwargvi uuliin hugshin tehnvvd
2016-06-10
Зочин:
Гончиг ч адил одоо 20 жил боллоо одоо эмгэнээ сахь
2016-06-10
Зочин:
Одоо энэнээс шахахаад шахаад ус ч гарахгуй одоо тэтгэвэртээ гарсан дээр
2016-06-10
Зочин:
за Гончигдоржийгооо хэл
2016-06-10
гороо:
нэг тойрогт өрсөлдөөд гарцаагүй ялагдах болохоороо нохой зээх бэлтрэг энхболд ёстой өмдөндөө гоожуулж байх шив дээ. бид зээхийг биш шилдэг хуульч лүндээгээ сонгонооо харж л байгаарай муу бэлтрэг
2016-06-10
гороо:
нэг тойрогт өрсөлдөөд гарцаагүй ялагдах болохоороо нохой зээх бэлтрэг энхболд ёстой өмдөндөө гоожуулж байх шив дээ. бид зээхийг биш шилдэг хуульч лүндээгээ сонгонооо харж л байгаарай муу бэлтрэг
2016-06-10
face:
ene neg idej uuj duusah boloogui ym bhdaa
2016-06-10