УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ
2016-06-10

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.06.10/ хэвлэлийн бага хурал хийн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

 

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдож, эмэгтэйчүүд хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон хэмээн мэдээллийн эхэнд онцолсон. Тэрбээр, парламентад эмэгтэйчүүдийн тоо 11 болж нэмэгдсэн нь сайн үзүүлэлт боловч 76 дотор 11 гэдэг бол дэндүү цөөхөн гээд хэдий тийм ч эмэгтэй гишүүд хамтран болон хувь гишүүнийхээ хувиар олон хууль тогтоолын төслүүдийг өргөн барьж, ажлын хэсгийг ахлан ажиллаж, хууль, тогтоолуудаа батлуулж чадлаа гэж хэлсэн юм.

 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төслүүд дээр хамтран ажилласан талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэлдээ дурдсан. 

 

Түүнчлэн эмэгтэй гишүүд дөрвөн жилийн хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай нягт хамтран ажиллаж, улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл, тусламжаар сургууль, дотуур байрны хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласнаар урд жилүүдээс хамаагүй олон тооны сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдсэн гэж тэрбээр хэлсэн. Улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл баригдсан байна.

 

 

Бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нийт төсвийн 30 гаруй хувийг эзлэх хэмжээний хөрөнгө. Нэгэнт төсвийн хөрөнгөөр нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учраас эмэгтэй гишүүд асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулан өнөөдөр хэрэгжээд явж байгааг мөн дуулгасан.

 

УИХ дахь эмэгтэй гишүүд нам харгалзалгүй эв нэгдэлтэй ажиллаж чадсан хэмээн дуу нэгтэй хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүд мэдэгдсэн бөгөөд санаачилсан хууль, тогтоолын төслүүдийг батлуулахад амар байгаагүй ч хариуцлагатай улс төрийн төлөө, хүн рүү чиглэсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсний дүнд амжилтад хүрч чадсан гэж мэдэгдсэн юм.

 

Тухайлбал, ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн нас зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүд ахмадын нэрийн өмнөөс байнга дуу хоолой болж Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар ажиллаж батлуулсан. 2015 оны УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулсан хэмээлээ. 

 

2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд гаргаж тавин онцгой анхаарал хандуулж, НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран нийтийн анхаарлыг хандуулж, арав гаруй жил нэг ч удаа хэрэгжиж чадаагүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан талаар гишүүд онцолж байлаа.

 

2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун, Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Эрдэнэчимэг нар ажиллан, УИХ дахь эмэгтэй гишүүд энэ салбаруудын хууль эрхзүй болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгааг мөн дурдсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
um mani him
2016-06-11
Unshigch:
Teneg Oyungerel ter America hugshin uvgunuu dagaad zailbal taatna
2016-06-10
zochin:
odoo bolcoon ta nar xen ni ch hereggvi ard tvmen yadarch baina bid vnexeer yadarch baina Uanga nam coliod tuilbarbargvi xiicen yumgvi dan xervvl xiilee
2016-06-10
Зочин:
Сарангэрэл Уянга хоёрыг бол дэмжинээ. Бусад нь бидний төлөө зүтгэхүү ер нь .
2016-06-10
zochinn:
Uyanga Erdenechimeg 2 garaxgvie gorid gudamjind garch amlalt nexex ard tvmni xolbogoo ajilluul
2016-06-10
зочин:
одоо болоо цаашаа алга болж үз
2016-06-10
зочин:
та нараас уянга л гарна бусад нь будаа
2016-06-10
Та хэд бол ЦААШАА одоо болоо:
Дахиж сонгохгүй
2016-06-10
зочин:
800 цэцэрлэг хэрэгтэй байгаа юм байна Тэр Царанчимэг гэж авгай хэл ам хийсээр байгаад 3 млрд гэлүү тѳгийг хѳрсѳнд булсан 3 цэцэрлэг гэсэн үг! Ѳнѳѳдѳр БОТАНИК ЦЭЦЭРЛЭГ биш ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ хэрэгтэй байна гэж Үүл дарга хэлсэн юм байна, үнэн шүү!
2016-06-10