Ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарт ажиллагсад хоёр дахин нэмэгдэнэ
2016-06-11

Ардчилсан нам анх удаа 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг санаачлан хэрэгжүүлсэн билээ. 1998-2012 он буюу 15 жилд нийтдээ 25.000 айл жилийн 20 хувийн хүүтэй орон сууцны зээлэнд хамрагдсан бол Ардчилсан намын үед жилд 27.000, 2013-2016 онд 82.000 айл ипотекийн зээлээр шинэ орон сууцандаа орсон байна. Түүнчлэн жилээс жилд орон сууцанд орох хүсэлтэй айл, өрхийн тоо нэмэгдэж энэ хэрээрээ орон сууцны эрэлт, нийлүүлэлт ч ихэссэн. Харин энэ байдлыг харгалзан үзэж энэ оноос эхлэн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ эхний ээлжинд зөвхөн Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн хүү 5 хувь байхаар тогтоосон билэээ. Мөн эдгээр бүсэд зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулж, 5 хувьд шилжүүлэх ажил хийгдэж буй. Үүний хүрээнд 20 гаруй мянган айлын зээл 5 хувь руу шилжээд байгаа аж.

Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй болж буй нь давуу тал болж байгаа юм. Цаашид Ардчилсан нам Ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгох бодлого баримтлах аж. Түүнчлэн хашаа байшинг сайжруулан “Хувийн орон сууц” болгож, ипотекийн зээлийн хүүгийн зохистой болгох бодлого нэвтрүүлэх юм байна. Ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарт ажиллагсад хоёр дахин нэмэгдэх аж.

Н.ЖАРГАЛ

Эх сурвалж: itime.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ipotekiin 5 zeeliig Songuuliin huzur bolgoj ashiglaad songuuliin margaash ene zeeliig shuud zogsoono, Mongoliin ediin zasag eniig daahgui bank barilga zereg dampuurch ehlene. Yag songuuliin daraa hotiin tuviin shine bair mkv ni 700.000800.000 tug boloh bno!!!
2016-06-11
haha:
Uls oron chin bish ard tumen chin hymraad baina ulsiin heden erh medeltenguud ni hamag ymiin huwaagaad awchihaar chin yu boloh bileedee yun bair we Barilgiin kompanuud ni barisan bairuud ni hench awku tiim yaduu baihad ahial bair ntr ench awkushde ymar saindaa talhaa 4 huwaaj awj baihawdee!!!!