Мисрата хотыг чөлөөлөхөөр тэмцэж эхэллээ
2016-06-12

 

Ливийн Засгийн газрын цэргүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад буй газар нутгаа чөлөөлөхөөр цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ливийн газар нутагт 4-6 мянган хэт даврагч тархан байршиж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн тулааны үеэр Ливийн 400 гаруй иргэн болон цэрэг гэмтсэн байна. АНУ-ын нисгэгчгүй онгоцууд Ливийн армид дэмжлэг үзүүлэн, хэт даврагчдын байршилд цохилт өгч буй тухай Пентагоноос мэдээлжээ.

 

Армийнхан Мисрата хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна. Уг хотыг хэт даврагчид өнгөрсөн оны эхээр хяналтаа тогтоож, олон мянган хүний аминд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд армийнхан уг хотыг чөлөөлөхөөр хэд хэдэн удаа цэргийн ажиллага явуулсан ч бүтэлгүйтсэн юм.

 

Ливийн өмнөд хэсэг бүхэлдээ хэт даврагчдын хяналтад бий.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин