Сүхбаатар дүүргийн “АРАВТ”-ыг Д.Баттулга удирдана
2016-06-12

УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшигчид өнөөдөр Соёлын төв өргөөнд дэмжигч, сонгогчидтойгоо уулзаж сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

 

Тус дүүргээс УИХ-д М.Батчимэг, Б.Мэдрээ, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар нэр дэвшиж байна. Харин нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Д.Хүрэлбаатар, Х.Болормаа, Д.Бадарсан, С.Очирбат, Б.Ган-Эрдэнэ нэр дэвшээд байна. УИХ-д дөрөв, нийслэлд зургаа буюу нийт арвуулаа нэр дэвшиж байгаа гэсэн үг. Ийнхүү аравтын системээр ажиллаж байгаа багийг Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга удирдаж байгаа юм.

 

Тэрээр “Сүхбаатар дүүргийнхэн энэ удаа хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр сонгуульд оролцож байна. сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед бид хийсэн болон хийх ажлаа иргэддээ тайлагнах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд бид нийслэлд бүтээн байгуулалтын их ажил хийж чадлаа. 2008-2012 онд тавьж байснаас гурав дахин урт замыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Тэр үед автомашины тоо 200 мянга байхад хэдэн цагаар түгжирч зогсдог байсан. Одоо автомашины тоо 400 мянгад хүрсэн ч түгжрэлийг шийдэв. 96 сургууль, цэцэрлэг барьсан, газрыг ханцуй дотроо наймаалцдаг байдлыг халж, газрыг ил тод нээлттэй дуудлага худалдаагаар оруулж 60 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт оруулсан. Энэ мэтээр хийсэн ажил их байна” гэлээ. Түүнчлэн цаашид ч хийх ажил их байгааг хэлж, Э.Бат-Үүлийн багийг дахиулан ажиллуулж эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө ажиллана гэв. Д.Баттулга нийслэлийн ИТХ-ын сонгуульд дэвших багийн гишүүдээ ийнхүү тодорхойлов.

 

Д.Хүрэлбаатар: Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн 1.6 сая иргэний татварын мөнгийг ухаалаг, зөв зарцуулах ажлыг хариуцсан.

 

Х.Болормаа: Сүхбаатар дүүргийн эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан. Дүүргийн төсөв барьсан гол хүн. Иргэдтэйгээ хамтарч олон ажлыг эхлүүлсэн.

 

С.Очирбат: Түүнийг газрын мэргэжилтэн, доктор, орлогч гээд олон янзаар дууддаг. Газрын асуудлаар доктор хамгаалсан гарын 10 хуруунд багтах тооны хүн Монголд байдаг. Тэдний нэг нь С.Очирбат. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр надтай мөр зэрэгцэн ажилласан. Гэр хорооллын дахин төлөвлөлт түүний өдөр тутмын ажил байсан гэж хэлж болно.

 

Д.Бадарсан: Сүхбаатар дүүрэг өнгөрсөн хугацаанд ажлаараа дандаа тэргүүлж байсан. Дүүргээ ил тод, хамгийн өнгөлөг болгож чадсан залуу удирдагч. Өнгөрсөн хугацаанд олон ажлыг хийж чадсан. Цаашид ч иргэдийнхээ итгэлийг даана гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Б.Ган-Эрдэнэ: Засаг дарга Д.Бадарсантай мөр зэрэгцэн зүтгэсэн. Дүүрэгт хийх ажлын эрхзүйн үндсийг хангах, дүүргийн хурлын тэргүүлэгчдийн эв нэгдлийг хангах, Засаг даргаа дэмжиж ажиллах нь Иргэдийн хурлын даргын ажил байдаг. Б.Ган-Эрдэнэ энэ бүхнийг зохицуулж, эвлэрүүлж нэгтгэж чадсан.

 

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэтийн хүн:
Батчмэг минь Эрдэнэтэд очиж зуурсан жонхуугаа арилгахгүй бол Эрдэнэтийн АН орон нутагт нэг ч суудалгүй үлдлээ ш дээ
2016-06-12
Өр:
Dampuural
2016-06-12
Zochin:
Ene tagnuul Batchimegiig oshiglood hoogood yavuuldag...
2016-06-12
Ard:
AN- SETGEL BBAL HIIJ BUTEEJ BOLDOGIIG HARUULSAAN, ODOO BUTEN BAGAAR NE SONGOJ HIILEGSEN SHIG HIILGYE.
2016-06-12