Шанхайд халдлага үйлдэхийг завджээ
2016-06-13

БНХАУ-ын Шанхай хотын “Pudong” олон улсын нисэх буудалд өчигдөр 15.00 цагийн орчимд нэг этгээд гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх төхөөрөмж дэлбэлэхийг санаархсан талаар албаны хүн мэдээллээ. Тэсрэх бодис хийсэн савыг шалган нэвтрүүлэхийн ойролцоо тавьсан аж. Дараа нь гэмт этгээд хутгаар өөрийнхөө хүзүүг зүссэн байна.

 

Цагдаагийнхан халдагчийн талаарх мэдээлэл хийхээс эрс татгалзжээ. Уг үйл явдлын улмаас дөрвөн хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн талаар нисэхийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

2013 онд нэгэн тэргэнцэртэй эр Бээжингийн нисэх буудалд тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж, олон нислэгийг хойшлуулсан билээ. Шүүхээс халдлага үйлдэхийг санаархсан эрийг зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин