Халдагчийн аав нь талибаны дэмжигч
2016-06-13

Орландо хотноо халдлага үйлдсэн Омар Матины аав Седдикие Матины нэгэн бичлэгийн “www.youtube.com” сайтад байршуулжээ. Матины аав Афганистаны нэгэн телевизийн шоунд оролцох үеэрээ өөрийгөө алан хядах “Талибан” бүлэглэлийн дэмжигч гэдгээ хэлжээ. Уг шоу хэзээ хийгдсэн нь тодорхойгүй байгаа ч Матины аав өөрийгөө ирээдүйн Афганистаны Ерөнхийлөгч хэмээн мэдэгджээ.

 

Тагнуулын тогтоосноор Матины хоёр ах талибанчуудын төлөө тулалддаг байна. Харин Матин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин бөгөөд уг халдлагын тус бүлэглэл Матины алба хааж буй үеийн зургийг твиттертээ нийтэлжээ.

 

Седдикие Матин гэр бүлийнхээ хамтаар 14 жил Америкт амьдарчээ. Тэрбээр мөн исламын шашинтнуудыг эрхийг зөрчиж буй АНУ-ын эрх баригчдыг байнга шүүмжилдэг байсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
buzariin afganuud
2016-06-13
po:
amerik.d hurch ehellee dee
2016-06-13