Тагнуулч хэмээн цаазалжээ
2016-06-13

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Орландогийн халдлагатай зэрэгцэн цаазын ял гүйцэтгэж буй видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид тагнуул хийж, тус бүлэглэлийн зэвсгийн агуулахын мэдээллийг армийнханд дамжуулсан гэх 29, 37 настай хоёр залууг цаазалжээ.  

 

Цаазын ялыг Ракка хотноо үйлдсэн байна.  Амиа алдсан залуус ах, дүүс гэнэ. Амиа алдсан залуугийн нэгийг Абу Абдулла гэдэг аж. Тэрээр хэд хэдэн удаа цаазын ял гүйцэтгэж олонд танигдсан юм.

 

Абдуллаг ахынх нь хамтаар цаазалсан хэмээн цаазын ял гүйцэтгэсэн жихади Тарлинг гэгч мэдэгджээ. Ах, дүүс Сирийн Засгийн газрын төлөө ажиллаж, нууц даалгавараар тус бүлэглэлд элссэн аж.  Тэдний толгой тус газар руу буудаж, дараа нь цогцсыг нь шатаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин