Нэр дэвшигчдийн самбарыг сүйтгэвэл торгоно
2016-06-13

УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд албан ёсоор эхэлсэн. Сонгуулийн хуульд заасны дагуу энэ удаад нэг дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, ухуулах байрны хана зэрэгт тогтоож байна.  Гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдэцийг захиалан хийлгэсэн. Сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байгаа ч нэр дэвшигчдийн зураг бүхий сурталчилгаа, самбарыг урах, сүйтгэх тохиолдол цөөнгүй гарч байгаа юм байна. Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Тодруулбал, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.

 

Т.САЙХАН
 Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
HUTS:
BAS L TORUUL YDARSAN TUMNEE TORGOJ HADAGGUI UMBUUNUUD VE....
2016-06-13
Зочин:
тийм бүдүүлэг,улс төрийн соёлгүй бж болохгүй.
2016-06-13