Дрэймонд Грин тав дахь тоглолтыг өнжинө
2016-06-13

 

НБА-ийн ёсзүйн хороо шигшээ цувралын 4 дэх тоглолтод Дайчдын довтлогч Дрэймонд Гриний эсрэг багийн лидер Леброн Жэймс дээр гаргасан алдааг хэлэлцээд, санаатай алдаа гэж үзсэн байна.

 

Грин хасагдах шатанд дөрвөн удаа санаатай алдаа хийсэн тул цувралын тав дахь тоглолтод оролцохгүй болж байна. Грин хасагдах шатны эхний тойрогт “Хьюстон Рокитс”-ын довтлогч Майкл Бийзли , “Оклахома Сити Тандер”-ын төвийн тоглогч Стивен Адамс санаатай алдаа хийж 25 мянган доллар торгуулсан. Дайчид цувралын тав дахь тоглолтонд ялалт байгуулвал аваргын цомоо өргөхөд Грин энэ ёслолд оролцох боломжгүй юм. Мөн Грин нийт 140 мянган ам.долларын цалингаа алдахад хүрчээ.

 

Shuud.mn
Сонин хачин