Улаанбаатар
Нийслэл түрээсийн орон сууцны журам баталлаа
2016-6-13

 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 6 сарын 10-нд болж хуралдаанаар “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
 
НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. 2014-2018 онд нийт 7000 айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулахаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт тусгагдсан. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, өндөр үнэтэй байна. Улаанбаатар хотод 30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байдаг. Эдгээр өрхийн дийлэнх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн дулаан хангамжгүй нөхцөлд  амьдарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг. Жилд дунджаар 10 000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэд эцэг эх, төрөл төрөгсдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримт байна. Тиймээс энэ мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна.  Түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журмын төслийг боловсруулан танилцуулж байгаагаа хэллээ.

Энэ журмыг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулан байраа түрээслэх хугацаандаа урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж өмчлөх боломжийг хангахад чиглүүлж байгаа  гэдгийг тэрээр онцоллоо. Мөн журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг  олон боломж бүрдэх юм байна.

Журамд иргэдэд нийгмийн байдлаас нь хамааран оноо өгөх, оноолтын дагуу түрээсийн орон сууцад хамруулахаар тусгасан байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид журмын төслийг хэлэлцээд, түрээслэх орон сууцны үнийг хаанаас тогтоох, түрээслэх иргэн ямар шалгуур хангасан байх, түрээсийн орон сууцаар ямар байр сонгох зэргийг маш тодорхой зааж өгөх, иргэдэд оноо өгөх шалгуурыг дахин нягтлах хэрэгтэй гэсэн саналуудыг хэлсэн юм.

Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлээс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бид нэг л журмаар зохицуулдаг байх хэрэгтэй. Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд өндөр настнууд болон төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Үүнийг ч гэсэн энэ журамд нийцүүлэн зохицуулах ёстой. Нийслэлийн түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах журам бол иргэдийн эрэлт дээр үндэслэн гарсан журам байх ёстой гэдгийг сануулсан юм. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг зарчмын хувьд дэмжлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг тусган журмын төслийг Нийслэлийн Орон сууцны корпораци дахин боловсруулах бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч,  баталгаажсан үед бид эргэн мэдээлнэ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилца хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-06-14