Меган Трейнор туржээ
2016-06-13

 

Илүүдэл жингээсээ болж байнга хэл аманд орооцолддог Грэммигийн шагналт Меган Трейнор нэлээн жин хаясан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо “Summer Jam” тоглолтоо хийх үеэрээ өөрийнхөө цоо шинэ төрхөө фэнүүддээ харуулсан байна. Дуучин бүсгүй нэлээн жин хаяхаас гадна үсний өнгөө өөрчилсөн аж.  Тэрбээр өмнө нь шар өнгийн үстэй байсан юм.  Меган Трейнорыг өсвөр насны охин шиг бус эмэгтэйлэг харагдаж буйг уг тоглолтыг үзсэн үзэгчид нийгмийн сүлжээндээ бичжээ. Дуучин турсан тухайгаа “Би их удаан тоглолтын бэлтгэл хийсэн. Мөн бүх дуу минь бүжигтэй учир их дасгал хийсэн. Хөдөлгөөн намайг тураасан. Би амттанд дуртай хэвээрээ байгаа. Буцаад таргалахаас айж л байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин