Халдагч ижил хүйстнүүдийг үзэн яддаг байжээ
2016-06-13

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш болоогүй аймшигт халдлага өчигдөр Орландо хотноо гарсан билээ. Халдлагаар 50 хүн амиа алджээ. Уг халдлагыг Омар Матин гэгч үйлдсэн байна. Тэрээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн захиалгаар уг халдлагыг үйлджээ. Тэгвэл халдагчийн экс эхнэр хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн талаар “www.denverpost.com” мэдээллээ.

 

Ситори Юсуфли гэгч халдагчтай 2009 онд гэрлэж, 2013 онд салсан байна. Тэрбээр “Матиныг халдлага үйлдсэн гэдгийг телевизийн мэдээнээс мэдсэн. Матин ижил хүйстнүүдийг үзэн яддаг байсан. Хамтран амьдрах хугацаанд бэлгийн цөөнхүүдийг хэрхэн шийтгэхээ надад нэг бус удаа ярьж байлаа. Гэхдээ би түүнийг энэ яриагаа ажил хэрэг болгоно хэмээн зүүдэлж ч явсангүй” гэж хэлжээ.

 

“ABS” суваг “Та яагаад нөхрөөсөө салсан юм бэ? хэмээн бүсгүйгээс асуухад тэрбээр “Би алдаа гаргасан” хэмээн хариулсан байна. Матин хувийн бие хамгаалагч мэргэжилтэй байжээ.  Түүний хоёр ах талибанчуудын төлөө тулалддаг бол аав нь Талибан бүлэглэлийн дэмжигч хэмээн Пентагон мэдээлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
araar ni tavij dee yanz ni huuhen
2016-06-14
Зочин:
USA яагаад ийм хачин хүмүүсийг улсынхаа хилийг давуулаад байдаг юм бэ. Манай улс шиг энгийн номхон иргэдэд виз өгөх хэрэгтэй шд
2016-06-14