Монгол хүний төлөө их бүтээн байгуулалтаар ирээдүйг цогцлооно
2016-06-13

 

Монгол ахан дүүсээ. Он цаг ээлжлэн солигдож, дөрвөн жилийг ардаа үдэж төрөө сонгох сонгууль эхэлж байна

 

Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд олуулаа болж бусад нам эвсэлтэй хамтран Засгийн эрхийг дөрвөн жил барьлаа.

 

2012-2016 онуудад уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ дэлхий даяар түүхэнд байгаагүй уналтанд орсон нь Монгол Улсын эдийн засагт хүнд цохилт өгч эрх барьж байгаа Ардчилсан намын чадвар чансааг шалгасан он жилүүд байлаа.

 

Амаргүй дөрвөн жилийг Ардчилсан нам их бүтээн байгуулалтын он жилүүд болгон хувиргаж хийсэн ажилтай хэлэх үгтэйгээр 2016 оны УИХ-ын сонгуулийг угтаж байна. Сүүлийн 30 жил яриад хэрэгжүүлээгүй 3,4 дүгээр цахилгаан станцын өргөтгөл, хот хөдөөг холбосон 3800км авто зам, нийслэл хотын гудамж, замын өргөтгөл шинэчлэл, орон сууцны 5 болон 8 хувийн орон сууцны зээл, 83 мянган орон сууц, аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр, бизнес,  үйлдвэрлэлийн салбарын 1054 төсөл  хэрэгжүүлж олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн суурийг тавьсан, хэрэгжсэн гэх мэт их бүтээн байгуулалтуудаар иргэд, олон түмнийхээ ажлын байрыг хадгалж, орлогыг тогтворжуулж, эдийн засгийн хямралт үеийг амжилттай даван туулж чадлаа.

 

Хавтгайрсан халамжаар өнөөдрийг аргацаадаг, үлдэх өгөөжгүй өр бий болгодгийг 2008-2012 онуудад харлаа.

 

Их бүтээн байгуулалтаар ирээдүйг цогцлоон байгуулж, эдийн засгийн чадавхиа бэхжүүлэх суурийг тавьдагийг 2012-2016 онууд харууллаа.

 

Эрхэм хүндэт сонгогчид оо, Ирэх он жилүүдэд монгол хүний төлөө их бүтээн байгуулалтаа хамтдаа үргэлжлүүлцгээе.

 

Ардчилсан нам УИХ-д сонгууль олонхи болж их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн Монгол улсаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэйгээр энэ сонгуульд оролцож байна.

 

Ирэх он жилүүдэд монгол хүний төлөө их бүтээн байгуулалтаа хамтдаа үргэлжлүүлцгээе.

 

Ардчилсан нам УИХ-д сонгууль олонхи болж их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн Монгол улсаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэйгээр энэ сонгуульд оролцож байна.

 

Сонгууль шударга

 

Сонгогдсон түшээд төлөв түвшин

 

Төрийн бодлого мэргэн

 

Түмэн олон аз жаргалтай чинээлэг байхын ерөөл дэвшүүлье.

 

Ардчилсан намын дарга З.Энхболд” хэмээн хэлсэн  юм.

 

Нэр дэвшигч Зандаахүүгийн ЭНХБОЛД-ын Сонгуулийн штаб

 

 

Shuud.mn
Сонин хачин
амар:
АН 2012 оны мөрийн хөтөлбөртөө мах махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьна гэсэн байтал одоо махны үнэ 10000 төгрөгний үнэтэй хонины нэхий 10000 төгрөг байсан бол одоо МАНАНы төр барьсан жилүүдэд 1000 төгрөг ч хүрэхгүй байна ш дээ МАНАНынхаан
2016-06-13
онон:
ард түмэн ажилгүй орлогогүй тал талх ширхэг төмс үмх махаар голоо зогоож амьдруулж байж юун том юм ярьдаг юм бэ
2016-06-13
онон:
МАНАН хэзээ ард түмнээ бодож байсан юм бэ өөрсдийн хувийн амбиц эрх мэдлээ л хөөцөлддөг ард түмний амьдрал доройтсоор л байна ардчилал нэрийн доор булай булхай л байна энэ МАНАНынханд
2016-06-13
онон:
МАНАН юу ч хийж чадахгүй байж нэг л том том амлалт ард түмний төлөө хийж байгаа зүйл гэж ер алга ард түмний эмзэг сэдэв дээр л тоглолт хийж хэдэн халтар төгрөгөөр хуураад өнгөрөх нь дээ МАНАНд хариулагын тогтолцоо гэж ер алга
2016-06-13
онон:
МАНАН юу ч хийж чадахгүй байж нэг л том том амлалт ард түмний төлөө хийж байгаа зүйл гэж ер алга ард түмний эмзэг сэдэв дээр л тоглолт хийж хэдэн халтар төгрөгөөр хуураад өнгөрөх нь дээ МАНАНд хариулагын тогтолцоо гэж ер алга
2016-06-13
зочин:
2008-2012 он АН МАН 2 хамтарсан засгийн газрыг байгуулж ажилласан. муу бүхнээ АН нь МАН руу чихэж өөрсдөө гэмгүй царайлахаа боль. АН-ынхан ялагдах нь тодорхой. гэвч луйвар хийж магадгүй нөхдүүд шүү.... луйвар хийлвэл түүнийг нь илчилж хариуцлага үүрүүлнэ дээ
2016-06-13
зочин:
яаг харагдаач АН-ынхан. худлаа шоудож өөрсдөө хөрөнгөжидөг тогтолцоог одоо халах цаг нь болсон. АН ялагдал хүлээж хариуцлагаа үүрэх ёстой.
2016-06-13
Сүмбээ:
АНыхан жил болгон ингэж худлаа ярьдагийн. Тэр монгол хүн 2020 гээд хөтөлбөр нь хаа байна, баахан худлаа юм биччихсэн, иргэдийн амьдрал улам дорлойтож, туйлдлаа. Уг нь амьдралаа сайжруулахын тулд л сонгосон юм сан. Итгэл алдсан намыг дахиж хармааргүй байна шүү
2016-06-13
Bataa:
Сайхан шааж байна да,
2016-06-13