З.Энхболд БГД-ийн 11, 23 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийв
2016-06-13

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд, НИТХ-ын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.13/ нийслэлийн Баянгол дүүргийн 11 болон 23 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд 2012 онд засгийн эрх авч байсан тухайн мөчид уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом унасан. Иймээс 2012-2016 онд эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. Мөн 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

 

1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Барилгын салбар л гэхэд 96 мянган ажиллах хүчтэй болсон байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Харин барилга, барилгын материал, зураг төсөл, тавилга гээд олон салбарыг ардаа дагуулж явдаг. Тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, айл өрхүүд орлоготой болж байна. Мөн иргэдийн хамгийн их сонирхож буй түрээсийн орон сууц хөтөлбөр 2016 оны 03 дугаар сараас түрээсийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд түрээсийн орон сууцанд 929 байрыг шилжүүлсэн болохыг хэллээ. Мөн иргэдийн орон сууцжуулах ажлын хүрээнд аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцууллаа.

 

 

Ардчилсан намаас сонгогчдод Монгол Хүн 2020 хэмээх хөтөлбөрийг танилцуулж байгаа. Эхлээд эхний дөрвөн жилээ дүгнэлээ, харин үүний дараа ирэх дөрвөн жил хийх ажлаа та бүхэнд танилцуулая гэлээ.

 

Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн бизнес, сайн хашаа, сайн оюутан, сайн экспортыг идэвхжүүлэн ажиллана. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжүүлнэ гэлээ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг тал бүрээр дэмжихийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хороолллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан гэлээ. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгажээ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд Экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжүүлж, Монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан болохыг Баянгол дүүргийн 11 болон 23  дугаар хорооны иргэдэд танилцууллаа.  Баянгол дүүргийн 11 болон 23 дугаар хороо нь гэр хороолол түлхүү байдаг учраас иргэд сонгогчдод “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцуулав. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд, инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгох, орчны бохирдлыг бууруулах, эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөн,  10 хүртэлх сая төгрөгийн  зээлийг  олгохоор Засгийн газар шийдвэрлэснийг танилцуулав. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр ажиллах болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулав. Танилцуулгын дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Иргэд “Сайн хашаа” хөтөлбөр, ипотекийн зээл, гадаад орнуудад дадлагажигч илгээх талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа. Мөн иргэдийн дунд асуулт үүсгээд буй цөмийн хаягдал булна, булахгүй гэдэг дээр Ардчилсан нам цэг тавьсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэзээ ч цөмийн хаягдал булахгүй гэлээ. Мөн хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна гэлээ.  Мөн зам тээврийн хувьд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

З.Энхболд: Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын яам иргэд рүү хандсан томоохон ажлуудыг хийж чадсан

 

Нийгмийн хамгааллын яам Хүн амын гэдэг нэрийг авсан нь зүгээр тохиолдлын зүйл биш, харин  иргэд рүү чиглэсэн их ажлуудыг хийхийн тулд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болсон.

                         

С.Эрдэнэ: Баянгол дүүргийг жишиг дүүрэг болгохын төлөө ажиллана.

 

Бид мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Баянгол дүүрэг өнгөрсөн 4 жилд нэг баг болж ажилласны үр дүнд олон ажлыг хийсэн. Энэ ажлаа ч иргэдээрээ дүгнүүлсэн. Бид иргэд рүүгээ чиглэсэн олон хуулийг баталсан. Нийгмийн хамгааллын чиглэлээр л гэхэд 10 гаруй хуулийг баталлаа. Мөн хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг олон чухал хуулийг баталж чадлаа. Би баянголчуудын итгэлээр 2 удаа сонгогдсон бөгөөд нийт 52 хууль санаачилж, үүнээс 31 нь хууль болон батлагдсан. Баянгол дүүрэг бүтээн байгуулалтыг өрнүүлсээр ирсэн бөгөөд бид шинэчлэлийн суурийг тавьж чадсан, мөн хүн хийе гэсэн сэтгэл байвал их зүйлийг хийж, бүтээж чаддаг гэдгийг харуулж чадсан. Энэ их ажлуудыг хийхэд Баянгол дүүргийн иргэд, сонгогчдын дэмжлэг их байсан. УИХ-аар батлагдсан хуулиудаас нэг хуулийг онцлоход, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль иргэдэд их ач холбогдолтой. Энэхүү хууль батлагдсанаар 81 төрлийн эмчилгээ үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог болсон, өмнө нь та бүхний түрийвчнээс энэ зардал одоо даатгалын сангаас гарна. Удахгүй иргэн бүр эрүүл мэндийн цахим карттай болно. Монгол хүн эхийн хэвлийд бий болсон цагаас эхлэн эрүүл мэндийн цахим санд мэдээлэл хуримтлагдана. Цахим карт бол төлбөрийн хэрэгсэл, мөн мэдээллийн санд нэвтрэх эрх болно. Бидэнд итгэл байна, зүтгэл байна, бид мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон ажлуудыг бодит ажил болгоно гэдгээ Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

 

 

Баянгол дүүргийн 11 болон 23 дугаар хорооны иргэд  хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянгол дүүргийн гэр хорооллыг гэрэлтүүлж, дүүрэгтээ 100 ортой Нэгдсэн эмнэлэг, өдөртөө 500-700 хүнд үйлчлэх амбулатори үйлчилгээ бүхий Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв цогцолбор эмнэлэгтэй болсон. Улсад 32 жилийн дараа буюу 2015 онд хуучин долдугаар төвийг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгон олон улсын стандартын дагуу шинээр ашиглалтад оруулсан, дүүргийн дэд бүтцэд онцгой анхаарахын зэрэгцээ ард иргэдийн төлөө олон чухал хуулийг баталсан Ардчилсан нам, түүний Шинэчлэлээс шийдэл рүү багийг сонгоно гэдгээ хэлж байв. Цаашид эхлүүлсэн ажлаа үргэлжүүлж, бүтээн байгуулалт, үйлдвэржилтээ үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэж байна гэв.

 

 

Асашёрюү Дагвадорж: Монгол залуус маань Японы ард түмнээс асар их зүйл сурч, эх орныхоо, газрынхаа үнэ цэнийг мэдрэх хэрэгтэй

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж энэхүү уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Арван жил хөөцөлдсөн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монголоос 9000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Япон Улс руу татваргүй гарч эхэллээ. Энэ их ажлын цаана УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд байгаа. Цаашид монголын залуусаа Япон Улсад дадлагажуулан суралцуулснаар монгол залуус маань Японы ард түмнээс асар их ажил сурна, бас бид газрынхаа үнэ цэнийг мэдэрнэ. Япон бидэнд дэндүү ойрхон байна. Бид цаашид Япон барааг монголдоо хийж чадна. Би Сумогоос зодог тайлаад юу хийх вэ гэдгээ удаан бодсоны эцэст би Монголын мал аж ахуйг үнэт баялаг гэдгийг ойлгосон. Зандаахүүгийн Энхболд дарга бол эдийн засгийн энэ ажлыг асар их хүчин чармайлт гаргаж хийсэн хүн тул талархал илэрхийлье" гэсэн юм. 

 

 

Залуус Ардчилсан намыг сонгоно

 

Би залуу хүний хувьд, ардчилсан намыг сонгоно. Залуучуудын боловсролыг дэмжсэн сайн оюутан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас гадна миний амьдарч буй дүүрэг өдрөөс өдөрт гэрэл гэгээ нэмж, өнгө зүсээ засч байгаад баярладаг.

 

 

Баянгол дүүргийг зарим дүүрэгтэй харьцуулахад гэрэл гэгээ ихтэй

 

Баянгол дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн заагийг харьцуулж үзлээ. Манай дүүрэг шөнө ч гэсэн өдөр мэт гэрэл гэгээтэй болсныг хараад Ардчилсан намынхан багаараа үнэхээр ажил хийж байна гэж үнэлсэн. Түүнээс гадна авто зам ямар сайхан болж байгааг машин барьдаг жолооч бүр мэдэрч байгаа.Ардчиллыг ахиулан ажлаа хийгээрэй гээд сонгоно. Бидэнд эргэж буцах эрх байхгүй

 

 

Үр хүүхдүүд минь Ардчиллын ачаар орон сууцтай болж байна

 

Бид цалингаа аваад хэзээ хуримтлал үүсгэдэг байлаа. Харин Ардчилсан нам ипотекийн 8 болон 5 хувийн зээл олгож эхэлснээр бидний үр хүүхдүүд ирээдүйд өөртөө үлдэх орон сууцтай, үл хөдлөх өмчтэй болж байна. Энэ нь ардчиллын гавьяа, ардчиллынхны хийж буй ажлын үр дүн.

 

 

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597.
2016-06-14
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-06-14
Зочин:
ккк дээр үеийн хөдөө бэлдсэн газраар орж цаас үйлдвэрлэн явдаг төлөөлөгч нэртэй алиа салбадай шиг үнэхээр нэр дэвшиж байгаа газрынхаа ардтүмэнтэй уулзая гэвэл захын айлаар ороод цай хоол идэх гээд үз дээ үмх мах чимх гурилгүй утаа гаргах модгүй гэрэлгүй гундуухан царай гал цоггүй нүдтэй хүмүүс л байгаа шүү дээ та нарын 26 жилийн үр дүн тийм байтал худлаа туг барьсан огиудас хүрэм бялдууч зусарч үгээр амаа дүүргэсэн танхим дүүргэхгүй хэдэн нөхдүүд ард түмэн биш
2016-06-14
zochin:
ard tumniig elgeer ni hevtuulcheed
2016-06-14
зочин:
дургүй хүрчлээ
2016-06-14
zzz:
Ulaanbaatart barilga , zamaa bariad baina, harin tohijilt yagaad hiideggui um be???? Hiisen byteesen um chin eroosoo goe haragdahgui um,,, Zamiin hajuugaarh shoroo, eroosoo neg halzarch haltardsan um l haragdah um,,,zulegjyyleh, zeverleh, irged tav tuhtai alhah zazar alga baina shyy, amraad suudag gazarch alga, tohijuulah ajliig Batyyl hiih estoi bizdee, yu harj baidag um bol ????
2016-06-13