Саналын хуудсыг хэвлүүлж эхэллээ
2016-06-14

Саналын хуудсыг хэвлүүлэх ажил өчигдөр эхэлж байна. Түүнийг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа билээ.

 

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах юм.

 

Өнөөдөр тэд саналын хуудас хэвлэх  “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа түүний дотор  хэвлэх техник, технологитой танилцасны дараа саналын хуудасны эх бэлтгэх ажлын явцыг ажиглав.

 

Нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт доор явагдана.

 

 

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин