Бостоны халдлагад Матин оролцож байжээ
2016-06-14

АНУ-ын Орландо хотноо халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрсэн Афганистан гаралтай Омар Матин гэгч 2012-2016 оны хооронд Саудын Араб улсад 5-аас дээшгүй удаа ирсэн талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Матин ихэвчлэн ганцаараа ирж шашны арга хэмжээнд оролцоод Америк руу буцдаг байжээ. АНУ-ын Тагнуулын газар Матиныг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн болохыг тогтоосон бөгөөд тэрээр тус бүлэглэлийн захиалгаар халдлага үйлджээ.

 

Орландогийн цагдаагийнхан Матиныг 2013 оны Бостоны халдлагын үйлдсэн ах, дүү Царнаевийн хамтрагч байсан хэмээн мэдэгдлээ. Бостоны халдлагын дараа цагдаагийнхан Матиныг байцааж байсан гэнэ. Тэрээр энэхүү үйл явдлын дараа Орландо хот руу нүүж, хэт даврагч болсон байх магадлалтай хэмээн цагдаагийнхан таамаглажээ. Гэхдээ Матиныг ах, дүү нартай холбоотой эсэхийг нарийн тогтоогоогүй гэдгийг Орландо хотын Цагдаагийн дарга “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Энэ бол таамаг. Гэхдээ бид түүнийг Бостоны халдлагатай холбоотой хэмээн таамаглаж байна. Тэрээр энэхүү халдлагын дараа алан хядагч болохоор шийдсэн. Бид удахгүй халдлагчийг уг халдлагатай холбоотой эсэхийг тогтоох болно” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
NOVSHNUUD:
ODOO HILARY BALIAR AVGAI YU GEH BOL OBAMA BOL UGAASAA OOROO MUSULMAN GARALTAI MUSULMANUUDAD DURTAI
2016-06-14