Халдагчийн ард хэт даврагчид байхгүй
2016-06-14

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Орландогийн халдлагын дараа анх удаагаа хэвлэлийнхэнд өөрийн байр сууриа хүргэлээ. Тэрбээр өчигдөр Цагаан ордондоо хэвлэлийнхнийг хүлээн авах үеэрээ “Орландо хотноо халдлага үйлдсэн Омар Матин гэгчийн ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байгаа эсэхийг тогтоогоогүй байна. Хэдий тус бүлэглэл уг халдлагыг захиалсан хэмээн мэдэгдэж байгаа ч баримт нотолгоо хангалтгүй байна. Харин Омар өшөө хонзон, үзэн ядах сэтгэлээсээ болж гей шөнийн клубт халдлага үйлдсэн байх магадлалтай. Холбооны мөрдөх товчоо уг хэргийг нарийн шалгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Сэтгүүлчид “Хэрвээ халдагчийн ард тус бүлэглэл байгаа бол та хэрхэх вэ” хэмээн асуухад Обама “Гэмгүй иргэдийг хохироосныхоо төлөө тэд шийтгэлээ амсах болно” хэмээн хариулсан байна.

 

Хэвлэлээр халдлагчийн аав, хоёр ахыг талибанчуудыг дэмжигч хэмээн мэдээлж байгаа. Энэ талаар Обама “Хэрвээ энэ үнэн бол АНУ хэзээ ч халдагч этгээдэд орогнол олгохгүй байсан. “Талибан байна” уу, “Исламын улс” байна уу тэд бол араатнууд, ямар ч өршөөх сэтгэлгүй хүмүүс” гэж хариулжээ.

 

Цагдаагийнхан Матины гэрийг шалгахад хэт даврагчидтай холбоотой гэх ганц ч баримт нотолгоо олоогүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Мн:
Лалын шашин бол лал шүү дээ
2016-06-15
Зочин:
HAR SARMAGCHIN
2016-06-14