Хэт даврагчид барьцааны иргэдийг хөнөөжээ
2016-06-14

Филиппинийн хэт даврагч “Абу Сайяф” бүлэглэл өнгөрсөн оны есдүгээр сард жуучлалаар ирсэн Канадын хоёр, Норвеги болон Филиппинийн нэг иргэнийг барьцаалсан билээ. Хэт даврагчид Канадын иргэдийг суллахын тулд Засгийн газар нь 4.5 сая ам.доллар, Норвегийн иргэнийг суллахын тулд 1.5 сая ам.доллар өгөх ёстой хэмээн мэдэгдсэн билээ.

 

Уг саналыг Канадын Ерөнхий сайд Жастин Трудо хүлээн авахаас татгалзсан бол Норвегийн Засгийн газар саналыг хүлээн авчээ. Харамсалтай солилцоо хийх хугацаа дууссан тул Норвегийн иргэн Роберт Халлыг суллахаас татгалзсан юм.

 

Хэт даврагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадын иргэн Жон Ридсел гэгчийг цаазалсан. Тэгвэл хэт даврагчид өчигдөр барьцааны иргэдийг мөнгөөр солих хугацаа албан ёсоор дууссан болохыг мэдэгдэж, барьцаанд байсан жуулчдыг хөнөөсөн байна. Уг мэдээллийг Филиппинийн Засгийн газар хүртэл баталжээ.

 

Трудо “Филиппинээс харамсалтай мэдээ хүлээн авлаа. Хэрвээ хэт даврагчидтай хэлэлцээр хийсэн бол тэд даварсаар байх болно. Тэдний гарт хэдэн Канадын иргэн орохыг бид мэдэхгүй. Тиймээс би байр сууриндаа үнэнчээр зогсохыг илүүд үзсэн. Үнэхээр барьцааны иргэд амиа алдсан эсэхийг шалгах болно. Энэ бүхнийг мэдсэн цагт бид хариу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
buzariin haltaruud bas yuchiv de
2016-06-14