Төрийн албан хаагчид интернэт ашиглахгүй
2016-06-14

Сингапурын эрх баригчид ирэх оны тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчид ажлынхаа компьютер эсвэл ухаалаг утас зэргээ ашиглан интернэтээр аялахыг хориглохоор шийдвэрлэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Эрх баригчид “Төрийн албан хаагчид интернэт ашигласнаар ажлын бүтээмж буурч, хүнд суртал мөн кибер халдлага нэмэгдэж, төрийн байгууллагын нууцад хамааралтай баримт бичиг хакеруудын гарт орох нь ихсэв. Эдгээр хүчин зүйлийг багасгахын тулд төрийн албаныхан ажиллах хугацаандаа интернэт ашиглах нь хориотой” гэсэн байна.

 

Шаардлагатай интернэт ашиглах ажилтан тусгай зөвшөөрөл авч, тусгай компьютерийн өрөөнд нэвтэрч, ажлаа гүйцэтгэх гэнэ. Мөн төрийн албан хаагчид зөвшөөрөлгүйгээр хувь хүн рүү электрон шуудан илгээхийг хоригложээ. Уг шийдвэрийг банк, санхүүгийн байгууллагын ажилчид эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Haabar:
Бүх төрийн байгууллага нь интернетээр биш, тусгаарлагдсан төрийн сүлжээгээр холбогдож чадсан болохоороо ингэж шийдэж байгаа юм бнадаа. Тэгэхгүй бол төрийн онлайн үйлчилгээнүүд навс унанашүүдээ
2020-06-11