Оношлогооны явуулын төхөөрөмж хүлээлгэн өглөө
2016-06-14

 

ЭМС-ын  сайд С.Ламбаа орон нутагт ажиллав. Тэрбээр энэ үеэрээ Архангай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Булган таван аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга нар, эмч, бага эмч, сувилагч нарт орчин үеийн дэвшилтэд зөөврийн утасгүй оношлогооны багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгчээ.

 

 Дээрх багцад ухаалаг утас таблет дэмжиж ажилладаг утасгүй  DigiO2 Зүрхны цахилгаан бичлэгийн аппарат, Электрод дамжуулагч цавуулаг Гидрогел, зөөврийн ЭХО сканнер,Omron 10 загварын Цусны даралт хэмжигч, Samsung Galaxy A 9,7 Таблет, Зөөврийн зориулалтын цүнх багтжээ.

 

    Ингэснээр орон нутагт оношлогоо эмчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн оношлогооны цахим мэдээллийн санг бүрдүүлэх боломж бүрдэж буй аж.

 

Shuud.mn
Сонин хачин