Bloomberg: Орос улс зэвсгээр бус, хүнсээрээ илүү их ашиг олсон
2016-06-14

Хөрш их гүрэн

 

Улс орон бүр олон улсын зах зээлд өөрийн үйлдэрлэсэн үнэ хүрэх бүтээгдэхүүнээ гаргаж, тодорхой байр суурь эзлэхийг оролддог. Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ыг хүчтэй зэвсэглэлтэй, тэдгээрийн худалдаанаас ихээхэн хэмжээний орлого олдог гэсэн ойлголт дэлхий нийтэд түгээмэл. Үнэн хэрэгтээ Орос улс хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс илүү их ашиг олдог болохыг Bloomberg.com мэдээлсэнийг товчлон хүргэе.

 

Нефтийн үнийн уналт, рублийн ханшийн уналт, өрнөдийнхний хориг, мөн төрийн эрх барьсан 16 жилийн хугацаан дахь хамгийн урт ухралтын улмаас хямарсан Владимир Путин нь гадаад зах зээлээс хамаарах Орос улсын хамаатлыг аль болох багасгахын төлөө хичээн ажиллаж байгааг Bloomberg онцолжээ. Импортын хүнсний бүтээгдэхүүний эмбарго, мөн дотоодын хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй хэмжээгүй их татаасын үр дүнд хүнсний салбар нь нефтийн олборлолтоос ч илүү их ашгийг авчрах болжээ.

 

Жишээ болгон тэрбумтан Вади Мошковичийн “Русагро” группийн мах, элсэн чихрийн үйлдвэрлэлийг эрхэлдэг компаниудыг дурдаж болно. Өнгөрсөн онд тус компаниудад төрөөс гурван тэрбум рублийн татаас олгосны зэрэгцээ ашгийн татвараас ч чөлөөлсөн байна. Үүний үр дүнд цэвэр ашиг нь 33% өссөн нь “Лукойл”-той харьцуулахад 28 заалтаар дээгүүо байгаа юм.

 

Bloomberg-ийн мэдээллээс үзэхэд Путин нь Ойрхи Дорнодод дэгдсэн дайныг хүртэл хөдөө аж ахуйн салбартаа ашиг оруулах хэрэгсэл болгов. Турк улс Оросын онгоцыг унагасны дараа Москва хуучин холбоотныхоо олон бүтээгдэхүүнийг хориглов.

 

Путины хүнсний хөтөлбөрийн хамгийн том ололт нь үр тариатай холбоотой. Орос улс нь үр тарианы экспортоор АНУ-ыг ч давж, хамгийн том экспортлогч болж чадав. Энэхүү “тэмдэглэлт үйл явдал” нь эрдэнэшиш, цагаан будаа, буудайн их хэмжээний ургац авсннтай холбоотой. Их ургац, мөн санхүүгийн урамшуулал нь Черноземье болон бусад үржил шим сайтай газар талбатай болох эрмэлзлийг идэвхижүүлэв. Sberbank Private Banking – ны захирал Евгения Тюрикова баян оросуудын ихэнхи нь европын зочид буудлууд, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахаар яарч байгааг онцолжээ.

 

“ФосАгро”-гийн захирал, олигарх Андрей Гурьев, үл хөдлөх хөрөнгийн томоохон эзэмшигч Самвел Карапетян, “Русал”-ын ерөнхий захирал Олег Дерипаска, “Путины хамтран зүтгэгч” Геннадий Тимченко нар бол энэхүү давалгааг сундалсан хөрөнгөлөг оросуудын багахан хэсэг нь. Газар тариалангийн бужигнаанаас ихээхэн ашиг ологчдын нэг бол ХАА-н сайд Александр Ткачев. Түүний хамаатнуудын мэдэлд байх “Агрокомплекс” компани нь тариалах талбайн хэмжээгээ 200 мянгаас 456 мянга болтол өсгөж, 2013 оноос хойш орлогоо гурав дахин нэмэгдүүлжээ.  

 

Дэлхийн томоохон орны удирдагч улс орноо “хүнсний тариан түрүү” болгохыг нэн эртнээс мөрөөдсөн боловч олон саад бэрхшээлтэй тулгарсан билээ. Ленинээс эхлээд Хрущёв хүртэлх зөвлөлтийн лидерүүд бүгд л хөдөө аж ахуй-хүнсний салбарт суурь өөрчлөлт хийхийг оролдож байсан бөгөөд зарим оролдлого нь эмгэнэлтэйгээр төгсч байсан юм. ЗХУ задарсаны дараа хөдөө аж ахуйн салбарт “эмх замбараагүй хувьчлал” явагдсан. Томоохон аж ахуйнуудын газар талбайг олон жижиг талбайд хуваасан ба эзэд нь өнөөг хүртэл тенологийн хоцрогдлыг даван гарахын тулд багагүй хүчин чадал гаргаж байгаа билээ.  

 

Өнөөдөр фермерийн ихэнхи аж ахуйнууд үр ашиг багатай болсон. Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Фонд (ОШХОФ)-ын ерөнхий захирал бусад оронтой харьцуулахад Орос үнээний сүүний гарц 2,5 дахин бага байна гэж ярив. Зам, дэд бүтэц маш хэцүүдсэн, мөн орчин үеийн тоног төхөөрөмж тун ховор, бараг байхгүй, харин хэрэглээний гол бүтээгдэхүүн болох хонины мах, бяслаг зэрэг нь хангалттай хэмжээгээр үйлдвэрлэгддэгүй гэв.

 

Фермерийн ихэнхи аж ахуйнууд нь “өрөнд баригдсан, хоцрогдсон, ихэнхи нь зөв бус газраа байрласан нь зөвлөлтийн үеийн төлөвлөлттэй холбоотой” гэж британийн “Chatham House”аналитик төвийн шинжээч Ричард Конноли үзэж байна. “Тэдэнд зүгээр хөрөнгө оруулах хүнээс гадна өөр олон зүйл хэрэгтэй” гэж тэрбээр онцолжээ. 

 

Хэдийгээр нөхцөл баал ийм байгаа ч үр тарианы илүүдэл нь унасан рубльтэйгээ хамт хүнсний экспортыг рекорд түвшинд хүргэж, 2015 онд л гэхэд 20 тэрбуийн м ам.долларыг оруулсан байна. Зэвсэгийн наймаанаас олсон ашгаас ч илүү гэсэн үг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 3% өссөнөөр эдийн засгийн ерөнхий уналтыг зөөллөж өглөө. Одоогийн байдлаар экспорт өсч, импорт багассаар байна. 2013 оноос хойш Орос улс гаднаас худалдан авах хүнсний бүтээгдэхүүний хэмжээгээ 40% багасгажээ. 

 

“Хэрвээ надаас одоо хөрөнгө оруулж болох хамгийн найдвартай, ашигтай бизнес юу вэ гэж асуувал би лав хөдөө аж ахуйн салбар гэж хариулна” хэмээн хуучин КГБ-гийн офицер байсан, одоо бизнесмэн болсон, төмсний томоохон аж ахуйтай Александр Лебедев ярилаа.

 

Путин зөвхөн баян иргэдэдээ найдаад зогссонгүй. Орос улс Ази, Ойрхи Дорнодын компаниудыг ч даллан урьж байна. ОШХОФ нь Хятад улстай хамтран хөдөө аж ахуйн салбарын төслүүдийг санхүүжүүлэх хоёр тэрбум ам.долларын фондыг босгожээ. Өнгөрсөн сард л гэхэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон комплексийг барьж байгуулах Орос-Тайландын хамтарсан компани байгуулагдав. Мөн түүнчилэн Москва нь оросын үр тариаг Суэцийн сувгаар экспортлох төсөл дээр Египетийн банктай хамтран ажиллаж байна. Путины энэ хичээл зүтгэл амжилтанд хүрвэл эдийн засгийн чиг хандлагаа Өрнөдөөс хөгжиж буй орнуудын зах зээл рүү шилжүүлэх зорилгодоо хүрэхэд ойртоно.  

 

Хэдийгээр оросын ерөнхийлөгч өөрийн зорилгодоо магнатуудын тус дэмжлэгтэйгээр хүрнэ гэж тооцож байгаа ч оросын хөдөө аж ахуйн салбарыг өөрчлөх ажлын хүнд нь энгийн хүмүүсийн нуруунд үүрэгдэнэ. “Бид төлөвлөөгөөгөө биелүүлэхийн тулд амсхийх ч завгүй ажилладаг. Хамгийн гол нь цалинг маань нэмээсэй гэж хүсч байна” хэмээн тэрбумтан Владимир Евтушенковын мэдлийн “Южный” комлексын ажилчдын нэг нь ярив.

 

Т.АНАНДА

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Orosod tavisan EX-ni xorig Balt orchmin 3 ulsad ix xundeer tussan daa.
2016-06-14
зочин:
Европын холбоо хориг тавьж байна гээд хүнсний ногоо цэцэг махаа өгөхгүй Оросуудыг тураад үхчих юм байх гэж горьдсон чинь Оросуудад ашигтай тусч харин ч Голланд цэцэг Польшийг помидор авах эзэнгүй болж ялзарваа хөөрхий
2016-06-14
Зочин:
баячууд ер нь цалин хөлс өгөх дургүй юм биш үү
2016-06-14