Евро 2016: Испани-Чех
2016-06-14

 

Евро- 2016 тэмцээний D хэсэгт багтсан Испани-Чехийн багууд эхний тоглолтоо өчигдөр шөнө хийлээ. Европын гурван удаагийн аварга сүүлийн хоёр удаад нь дараалан түрүүлээд байгаа /2008, 2012/ Испанийн шигшээ баг энэ тэмцээнд хамгийн хөгшин бүрэлдэхүүнтэй Чехийн эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийлээ. Чехүүд аваргуудын эсрэг тун сайн тоглож, 87 дахь минут хүртэл гоол алдаагүй.

 

Хагас хамгаалагч Давид Сильва шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийсэн 11 дэх тоглогч болжээ.Мөн гараанд гарах эсэх нь эргэлзээтэй байсан хаалгач Давид Де Хеа өчигдөр гараанд гарсан юм.

 

Чехийн шигшээ 85 дахь минутад солилцоо хийсэн нь алдаа болж А.Иньестагийн хөөргөж өгсөн бөмбөгийг Ж.Пике мөргөн П.Чехийн хаалгыг мялаалаа. Тус гоолыг оруулснаар Жерар Пике Испанийн төлөөх 5 дахь гоолоо орууллаа
Өмнөх 4 гоолыг Испанийн төлөөх 12 тоглолтонд оруулж байсан бол 5 дахь гоолоо 66 тоглолтын дараа орууллаа
Испанийн төлөө 2009 онд гоолдож байсан бөгөөд ийнхүү 7 жилийн дараа анх удаа гоолдлоо

.

Shuud.mn
Сонин хачин