Евро 2016: Швед-Ирланд
2016-06-14

 

Европын АШТ-ий “E” хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ хэсэгт учраа таарсан Швед болон Ирландын шигшээ багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхний үед ямар нэг гоол оруулаагүй бол хоёрдугаар үед хоёр баг тус бүр нэг нэг гоол оруулсан юм.

 

Эхний гоолыг Норвичын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Уэс Хүлэхэны 48' дахь минутад оруулсан. Харин Астон Виллагийн хагас хамгаалагч Киран Кларк 71' дэх минутад автогоол оруулснаар дахин гоол оролгүй хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн.

 

Канарчуудын ахмад дайчин Уэс Хүлэхэн ЕАШТ-д Рэй Хоутон, Ронни Уилан болон Шон Сент-Лежер нарын дараа гоолдсон Ирландын 4 дэх тоглогч болон түүхэнд үлдэж чадсан юм

 

Shuud.mn
Сонин хачин