”Poland open”-д чөлөөтийн эмэгтэйчүүд зодоглоно
2016-06-14


Энэ оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд Польш улсын Спала хотод болох эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд оролцоно.


Манай эмэгтэй бөхчүүд Польш улсад тус улсын эмэгтэй үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байгаа.

 

Тус тэмцээнд:

 

  • 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/, П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/, Б.Шоовдор /ҮБТДС, үндэсний шигшээ баг/
  • 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ баг/
  • 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компани, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.

 

Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Б.Эрдэнэболд, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар багтжээ.


Өнгөрсөн жилийн тэмцээнээс О.Насанбурмаа, Б.Шоовдор нар алтан медаль авч байжээ.

Shuud.mn
Сонин хачин