Улаанбаатар
Багдади цэргийн ажиллагааны үеэр амиа алджээ
2016-6-15

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдади амиа алдсан талаар Пентагон мэдээллээ. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Сирийн Ракка хотноо цэргийн ажиллагаа явуулах үед Багдади болон түүний дэмжигчид амь үрэгдсэн гэнэ.

 

АНУ-ын Орландо хотын гей клубт тус бүлэглэлийн дайчин Омар Мартин гэгч халдлага үйлдэж, 49 хүний аминд хүрчээ. Уг үйл явдлын дараа АНУ, хэт даврагчдын төв штаб байрлах Ракка хотноо өдөр, шөнөгүй цохилт өгөх болсон байна. Багдадиг амиа алдсан гэх мэдээллийг Туркийн өдөр тутмын  “Yenis Safak” сонин баталсан талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.

 

Багдади хоёр жилийн өмнө исламын ариун улс “Халифатын улс” байгуулсанаа мэдэгдэж, өөрийгөө мөнхийн удирдагч гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэд хэдэн удаа амиа алдсан хэмээн тагнуулынхан мэдээлсэн ч эдгээр мэдээллийг хэт даврагчид үгүйсгэсээр ирсэн юм.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
яаж бичихээрээ БАГДАДИ гэдэг байна?
2016-06-15