Евро 2016: Фанатууд дахин зодолдов
2016-06-15

Францын Лилле хотноо “Евро 2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэгвэл өчигдөр Англи болон Оросын хөлбөмбөгийн фанатууд дахин зодолдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж, фанатуудыг хүчээр тараажээ. Мөн уг үймээнийг санаатайгаар бий болгосон гэх хэргээр ОХУ-ын хоёр иргэнийг баривчилсан болохоо Цагдаагийн төв сайтад нийтэлсэн байна.

 

Хэвлэлүүд “Английн фанатууд кофегоор үйлчлүүлэх үед Оросын фанатууд гэнэт дайрсан. Фанатууд нэг нэгэн рүүгээ сандал, ширээ шидсэн” гэсэн мэдээлжээ. “Оросын фанатууд зодооныг эхлүүлсэн” хэмээн Английн фанат “AFP” агентлагт ярьсан байна.

 

Марсель хотноо энэ сарын 12-ны өдөр хоёр улсын хөлбөмбөгийн шигшээ багийнхан тоглох үеэр фанатууд зодолж, эмх замбараагүй байдал үүсгэн билээ. Зодоонд 300 гаруй хүн оролцжээ.

 

Европын хөлбөмбөгийн холбоо хоёр улсын фанатууд дахин үймээн дэгдээвэл Англи болон ОХУ-ын шигшээ багийн тэмцээнээс хасна хэмээн сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Английн хатан хааны хүү гэж нэг банзал өмссөн өвгөн байдаг даа.Тэр бол өөрөөсөө ахадсан том том юм донгосчихоод ээжийнхээ араар ороод нуугдчихдаг зуршилтай эрхийн тэнэг өвгөн. Английн фанат гээд байгаа пивочид яг тэр эрхийн тэнэг өвгөнөө дуурайсан дүр эсгэсэн малнууд л байхгүй юу. Яс халзагнаад үзвэл арчаагүй гүлдгэрүүд болоод л бялба нүдүүлж байгаа.
2016-06-15
Зочин:
БИЧЛЭГНЭЭС ҮЗЭХЭД АНГЛИЧУУД ӨДӨЖ ДУУЛАЛДСАН БАЙНА ЛЭ. 5-7 ОРОС АНГЛИЧУУДЫГ ЗОДЧИХООД ЯВААД ӨГСӨН. ХОХЬ НЬ ШДЭ
2016-06-15
Зочин:
Zerleg orosuud zerleg orostoo l bj bval taarna
2016-06-15