“Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаа болно
2016-06-15

 

Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк хамтран  “Чингис Бонд Экспо” үзэсгэлэн худалдааг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулна.  Нээлтийн ёслол 11.15 минутад эхэлж,   Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар нээж үг хэлнэ.   Чингис бондоос санхүүжилт  авсан 129 аж ахуйн нэгж, компаниуд оролцох юм байна. Энэ үеэр Авто замын төсөл, Гудамж төсөл, Инженерийн дэд бүтцийн төсөл, ДЦС-4  хүчин чадал нэмэгдүүлэх, Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг  танилцуулна.

 

“Чингис Бонд Экспо”  үзэсгэлэн худалдааны  хөтөлбөр

 

Нээлтийн үйл ажиллагаа

  • 11:15-11:40 Лемонс хамтлаг тоглоно, 11:40-11:45 Хөтлөгчийн үг, ерөнхий танилцуулага
  • 11:45-11:55 Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлнэ,
  • 11:55-12:05 Монгол Улсын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат үг хэлнэ
  • 12:05-12:10 Домог хамтлаг тоглоно
  • 12:10-12:20 Видео контент дэлгэцээр үзүүлнэ

 

Төслүүдийн танилцуулага

  • 12:20-12:30 ЗТЯ – Авто замын төсөл
  • 12:30-12:40 Гудамж төсөл
  • 12:40-12:50 ЭХЯ- Инженерийн дэд бүтцийн төсөл
  • 12:50-13:00 ДЦС-4 ТӨКХ-ТЭЦ-3 хүчин чадал нэмэгдүүлэх
  • 13:00-13:10 ДЦС-4 ТӨКХ-ТЭЦ-4 хүчин чадал нэмэгдүүлэх
  • 13:20-13:30 ЭХЯ- Таван толгойн цахилгаан станц
  • 13:30-13:40 ЭХЯ –Эгийн голын усан цахилгаан станц
  • 13:40-13:50 ЭХЯ –Амгалан дулааны станц
  • 13:50-14:00 МТЗ – Шинэ төмөр зам төсөл
  • 14:00-14:10 Эрдэнэс МГЛ ХХК Авто замын төсөл, Энержи Ресурс ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр
  • 14:20-14.30 МИАТ ТӨКХ-Боинг 767 онгоц худалдаж авах
  • 14:30-14:40 Төрийн орон сууцны корпорацийн төсөл
  • 14:40-14:50 Пи Ай Эм Эм ХХК – Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны төсөл
  • 14:50-15:00 Эрдэнэс Тавантолгой ХК
  • 15:00-15:10 Кью Эс Си ХХК Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүтэлх төмөр зам
  • 15:10-15:30 Багануурын нүүрсний уурхайг өргөтгөх төсөл
  • 15:30-15:40 Геологийн төв лаборатори
  • 15:40-15:50 Бэйзмент ХХК – Хөтөлийн цементийн үйлдвэр
  • 15:50-16:00 Сэнж Сант ХХК, Монполимет ХХК “Монцемент” төсөл
  • 16:00-16:10 МАК Цемент ХХК – “Хөх цавын цемент”
  • 16:20-16:30 Эрэл ХХК Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл, 16:30-16:40 Бэрэн групп ХХК – Барилгын арматурын үйлдвэрийн төсөл
Shuud.mn
Сонин хачин