5.5 мянган хүн цусаа хандивлав
2016-06-15

Дэлхийн цусны өдөр өчигдөр тохиосон билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан америкчууд Орландогийн халдлагын хохирогчдод цусаа хандивласан талаар “www.news4jax.com” мэдээллээ.

 

Цус хандивлах ажиллагаанд 5500 хүн нэгдсэн байна. Омар Мартин гэгч Орландогийн гей клубт халдлага үйлдэж, 49 хүний аминд хүрчээ. Харин халдлагын үеэр 54 хүн гэмтсэн юм.

 

“Америкчууд нэг нэгэндээ ямар их хайртайг би харлаа. Бид эдгээр цусаар Орландогийн хохирогчдыг аврахаас гадна олон мянган хүнийг хөл дээр босгох боломжтой боллоо” хэмээн Флорида мужийн цус нийлүүлэх арилжааны бус “Нэг дусал цус” байгууллагын тэргүүн Пэт Майклс мэдэгджээ.

 

Холливуудын одод хүртэл хохирогчдод зориулан цусаа хандивласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин