Эдди “Prada”-г сурталчилна
2016-06-15

Нэрт физикч Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Амьдралын теором” кинонд бүтээсэн дүрээрээ алтан хүний эзэн болсон жүжигчин Эдди Редмэйн “Prada” брэндийн нүүр царайгаар тодорсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус брэнд эрчүүдийн хавар, намрын загварын хувцасны коллекцоо өчигдөр танилцуулсан байна.

 

Жүжигчний хэд хэдэн зургийг сайтдаа нийтэлж “Түүн шиг дэгжин харагдахыг хүсч байна уу. Тэгвэл манайхыг сонгоорой” хэмээн бичжээ. “Prada” жүжигчинтэй хамтран ажиллахын тулд хагас сая доллар төлсөн хэмээн “TMZ” сайт мэдээлсэн байна. Гэхдээ уг мэдээллийг хоёр тал батлаагүй аж.

 

Эдди твиттертээ “Царай муутай эртэй хамтран ажиллахаар болсон та бүхэнд баярлалаа” хэмээн жиргэжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин