Бруклин, Рокко нар танхайрчээ
2016-06-15

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм болон попын хатан хаан Мадоннагийн хүү Рокки нар танхайрчээ. Тэд хэсэг найзынхаа хамтаар Лондонгийн нэгэн шөнийн клубээр үйлчлүүлсэн аж. Харин Бруклин, Рокко нар шөнийн клубын хориотой бүсэд нэвтэрч, бие зассан байна.

 

Клубын хамгаалагчид хөвгүүдэд сануулга өгөөд явуулсан гэнэ. Хөвгүүд 2008 онд Нью Йорк хотноо байрлах Диснейлэндээр үйлчлүүлэх үедээ анх танилцсан аж.

 

Бруклин “Найзтайгаа уулзах сайхан байна” хэмээн инстаграмдаа бичсэн бол Рокко “Бид 2013 оноос хойш уулзаагүй юм байна. Би энэ залуугийн талаар ихэвчлэн шар хэвлэлээс сонсдог байсан. Чи ч алдартай болжээ” хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин