Кейти Холмс: Би хүссэн бүхнээ авахыг хүсдэг
2016-06-15

Жүжигчин Кейти Холмс “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та үнэт эдлэлийн  “H.Stern” брэндтэй хамтран ажиллахаар боллоо. Өчигдрөөс эхлэн таны зурагтай сурталчилгаанууд хаа сайгүй тавигдах боллоо?

 

-Дуртай брэндтэйгээ хамтран ажиллах сайхан байна. Би энэ брэндийн бүтээгдэхүүнийг хамгийн чухал гэсэн арга хэмжээндээ зүүж, гоёдог байсан. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол, хурим, гэр бүлийн арга хэмжээ гэх мэт чухал гэсэн өдөртөө хувцсандаа тохируулан гоёдог байсан.

 

-Санамсаргүйгээр үү эсвэл үнэхээр таалагддаг учраас сонгосон уу?

 

-Сурталчилгаа эсвэл санамсаргүйгээр биш. Надад “H.Stern” брэндийн бүх бүтээгдэхүүн таалагддаг.

 

-Энэ брэндийг дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд сурталчилсан. Анжелина Жоли, Эва Мендес, Кейт Мосс, Адрина Лима, Эшли Жуд, Диана Кругер зэрэг алдартнууд сурталчилсан санагдаж байна?

 

-Энэ брэнд 70 жилийн түүхтэй. Сайхан бүсгүйчүүдийн ачаар энэ брэнд дэлхийд танигдсан. Миний гадаад төрх эдгээр бүсгүйчүүдтэй өрсөлдөх үү үгүй юу гэдгийг хэрэглэгчид, худалдан авагчид л шийдэх байх. Гэхдээ энэ асуудалд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа. Миний сурталчилсан бараа их амжилт олдог. Тиймээс би бараагаа муу борлогдох вий дээ хэмээн эмээхгүй байна.

 

 

-Та хэр шуналтай вэ?

 

-Их шуналтай. Би хүссэн бүхнээ авахыг хүсдэг.

 

-Дэлгүүрт ороод таалагдсан бүх бараагаа авдаг уу?

 

-Тиймээ таалагдсан бол таалагдсан гэх дүрмэр би амьдардаг. Надад таалагдсан надад тэр эд бараа гайхалтай зохино гэдгийг би мэднэ. Гэхдээ би хувийн стилистийнхээ зөвлөгөөг байнга сонсдог. Стилистийнхээ ачаар би зарим үдэш гэрэлтэж байсан. /инээв/ Нэг зүйлийг хэлэхэд би стресс эсвэл сэтгэлээр унасан үедээ дэлгүүр хэсч тайвширдаг. Олон зүйл миний анхаарлыг өөр зүгт хандуулсанаар би таагүй бодлоосоо салдаг. Энэ арга намайг донтуулсан гэхэд болно.

 

-Таны охин Сури Круз ээжээсээ дутахааргүй алдартай бас их үзэсгэлэнтэй. Тэрбээр өөрийн үеийхнээсээ илүү чамин харагддаг. Сури тань шиг дэлгүүр хэсэг дуртай юу?

 

-Надаас илүү дуртай. Түүнийг жоохон байхад амралтын өдөр  нэг удаа дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Харин охин минь 5, 6, 7 нас хүрэхэд би зүйл өөрчлөгдөж, өдөр бүр дэлгүүрээр үйлчлүүлэх болсон.

 

-Хэвлэлүүд болон олон нийт таныг хүүхдээ буруу хүмүүжүүлдэг хэмээн буруутгадаг. Энэ талаар?

 

-Хүүхдээ өсгөх төлөвлөгөө гэж дэлхийн бүх эцэг эхчүүдэд бий. Надад ч гэсэн. Намайг хэрхэн амьдардаг талаар ганц ойлголтгүй хүмүүс миний талаар чалчих нь надад таалагдахгүй байна. Эмэгтэйчүүд өдөр бүх сайхан мэдрэмж авахыг хүсдэг. Охин бид хоёрын хувьд энэ мэдрэмжийг дэлгүүрээс авдаг гэж ойлгож болно. Хүний талаар ярих их амархан байдаг. Миний талаар ярьдаг хүмүүсийг би буруутгахгүй. Гэхдээ намайг болон охиныг минь хүндлэхийг би чин сэтгэлээсээ хүсч байна.

 

-Сури болон таны экс нөхрийн талаар үе үе хэвлэлээр мэдээ цацагддаг. Том хэтэрхий завгүй байна уу эсвэл та түүнийг охинтойгоо уулзахыг хориглодог юм уу. Саяхан том охинтойгоо уулзаагүй 1000 өдөр болсон тухайгаа мэдэгдсэн?

 

 

-Шүүхээс охиноо асран хамгаалах эрхийг надад өгсөн. Тиймээс би охиноо хэнтэй уулзуулах үгүйгээ шийднэ. Том нь охины минь аав. Хэдий бид салсан ч эцэг, эхийн хайраар охиноо өсгөх хуультай. Тэд уулзаагүй 1000 өдөр болсон гэдгийг сонсоод сэтгэл өвдөж байна. Үнэхээр уулзахыг хүсч л байгаа бол ямар ч ажлыг зохицуулж болно.

 

-Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх талаар бодож, төлөвлөсөн зүйл байна уу. Ганц бие байх тийм ч сайхан зүйл биш шүү дээ?

 

-Ганц бие амьдрал хүсэх зүйл биш. Ганцаардал, уйтгар гуниг ганц бие хүнийг үргэлж дагаж явдаг. Би хүртэл энэ бүхэнтэй нүүр тулсан. Ганцаардаж шаналах үедээ хэнийг буруутгахаа мэдэхгүй үе олон тааралдсан. Гэхдээ охин минь миний уйтгар гунигийг үргээгч, яг л салхи шиг гайхалтай нэгэн. Би охиноосоо ирж буй тэр сайхан ариухан энергийн тусламжтай инээж бас амьдарч байна. Том Крузээс салснаас хойш их л ганцаардаж, олон хоног орондоо уйлсан. Мартагдах шахсан бидний салалтын талаар олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Амьдрал эхлэлээсээ төгсгөл хүртлээ сайхан байвал уйтгартай. Амьдралаа урдчилан харж болдоггүй учир амьдрал гайхалтай, оньсого шиг тааварлашгүй байдаг байх.

 

-Хэвлэлээр бичиж байгаа шиг жүжигчин Жейми Фокстой холбоо тогтоосон юм уу. Та хоёрыг эртнээс  л учиртай болсон хэмээн хэвлэлүүд бичих болсон?

 

-Жейми Фокс бол миний сайн найз. Бид хоёулаа ганц бие. Тиймээс бид холбоо тогтоосон ч асуудал үүсэхгүй гэж бодож байна.

 

-Дахин хуримаа хийвэл эр хүнд ямар шаардлага тавих вэ?


-Үнэнч л байхад хангалттай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
zaluu:
ene ch neg ih gots mundag jujigchin bish
2016-06-15