Байлдааны онгоц сураггүй болжээ
2016-06-15

Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явсан Вьетнамын армийн “Сухой СУ 30” байлдааны онгоц сураггүй алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг онгоц Вьетнамын Нгхе Ан мужийн  Тхосуан нисэх баазаас 30-40 км-ийн цаана байрлах БНХАУ-ын Хайнань арлын ойролцоо нислэг үйлдэх явцдаа  сураггүй болжээ.

 

Онгоцонд хоёр нисгэгч зорчиж явжээ Тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба “Онгоц өчигдөр 11.00 цагт Тхосуан баазаас хөөрсөн. Удалгүй радарын дэлгэцгээс алга болсон. Онгоцыг осолдсон байх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна. Онгоцыг хайж эхэлсэн” гэж мэдэгджээ.  

 

Нутгийн иргэд  Мат  арлын ойролцоо хар утаа гарсан хэмээн ярьсан байна. Иргэдийн мэдээллийн дагуу арал руу аврагчдыг илгээсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bermudiin gurvaljintai ijil Chutguriin tengist orjde huurhii
2016-06-15