Сидней хотноо халдахаар төлөвлөж байжээ
2016-06-15

Австралийн нийслэл Сидней хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 17 настай хүүг цагдаагийнхан тусгай ажиллагааны үеэр баривчилсан талаар “www.abc.net.au” мэдээллээ.

 

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хүүг халдлага үйлдэхээр төлөвлөж буйг тогтоожээ. Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан өсвөр насны хүүхдүүдийг халдлага үйлдэхийг уриалсан аж.

 

Хүү фэйсбүүк болон твиттер хуудастаа “Орландогийн халдлагаар ижил хүйстнүүд амиа алдсан. Тэд бол хүн биш. Би харин Сидней хотноо халдлага үйлдэж, жинхэнэ хүмүүсийг хөнөөх болно” хэмээн бичжээ.

 

Түүнийг ямар нэгэн шашин эсвэл зэвсэгт бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоогоогүй байна.

 

Цагдаагийнхан өнгөрсөн сарын 28-ны өдөр мөн 17 настай хүүг халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэмээн баривчилсан юм. Хүү мөн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан Сидней хотноо халдлага үйлдэхээ мэдэгдсэн аж. Мөн түүний гэрээс Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин