“Рио-2016” олимпийн наадмын медаль бэлэн болжээ
2016-06-16

 

Тавь гаруй хоногийн дараа болох “Рио-2016” зуны олимпийн медаль бэлэн болжээ. Томас Бах ахлагчтай  “Рио-2016”  олимпийг зохион байгуулах  хорооноос өгсөн мэдээллээр  2400  гаруй медаль үйлдвэрлэжээ.  Медалийн загвар нь  “Рио-2016” олимпийн бэлгэдэл, түүнийг тойрон эртний грекийн ялалтын бэлгэ  тэмдэг болох лаврын навч байрлажээ.  Харин нөгөө тал нь  Эртний Грекийн  охин тэнгэр  Панатинайко нь Акрополис цэнгэлдэх хүрээлэнгийн урд буйгаар байгалийн үзэмж, үндэсний хэв маягийн оруулан бүтээжээ. Харин Параолимпийн медаль онцлогтой бөгөөд  харааны бэрхшээлтэй тамирчдад зориулан товруутай байх юм.  Мөн  сэгсрэх чимээгээр алт, мөнгө, хүрэл гэдгийг нь ялгаж болно. Алтан медаль сэгсрэхэд  нь хамгийн чанга дугарах бөгөөд мөнгө хүрэл нь арай бүдэгхэн сонсогдох ажээ. Медалиуд нь бүгд  500 гр жинтэй бөгөөд тамирчид зүүхэд тэдний зүрхэн тушаа байрлахаар хийгджээ.  Мөнгөн ус хэрэглэхгүйгээр олборлосон  цэвэр алтаар бүрсэн бөгөөд мөнгө хүрэл медалийн 30 хувийг дахин боловсруулсан мөнгөөр хийсэн байна.

 

А.Отгонжаргал

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин