Э.Бат-Үүл: Сонгуулийг тэд газрын төлөөх тулалдаан болгож байна
2016-06-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл газрын наймаа, хууль бус газар олголт болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ-ын дарга Д.Бат-Үүл болон ИТХ-ын төлөөлөгчид оролцсон юм.
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Өнөөдөр бид хоёр шалтгаанаар хэвлэлийн хурал зарлалаа. Нэгдүгээрт, сүүлийн үед нэр дэвшигчдийг ёс бусаар, гүжирдэх, шантаажлах үйл ажиллагаа маш их газар авч байгаа. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын нэр дэвшигчид, тэр дундаа НИТХ-д нэр дэвшиж байгаа 45 төлөөлөгч болон сонгогчдод сонор сэрэмжтэй байхыг уриалах нь зүйтгэй гэж үзсэн. Хоёрдугаарт, манай баг, миний бие рүү газрын авлига наймаагаар хөлжсөн, нийслэлийг удирдаж байсан бүлэглэлийн зүгээс маш их хүчтэй гүтгэлэг дайралтыг эрчимжүүлэх боллоо.

 

Хамгийн гол асуудал нь манай ард олны дунд “газрын мафи” гэж нэрлэгдсэн бүлэг этгээдүүдийн зүгээс алдагдсан эрх мэдлээ буцаан олж авахын тулд сонгуулийн боломжийг ашиглан улайрсан үйл ажиллагаа явуулж байна. Ард түмний дунд “газрын мафи” гэж нэрлэгдсэн бүлэглэлийн үйл ажиллагаагаас манай хотод учирч байсан хохирлын зарим баримтыг олон нийтэд дэлгэх нь зүйтгэй гэж үзэж байна. Дэлхийн банкны 2015 оны “Монгол Улс, Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент” гэсэн тайлан гарсан. Энэ тайланд Улаанбаатар хотод газрыг дэлхийн жишгээр үнэлж орлого олсон бол ямар хэмжээний орлого олох бололцоотой байсан бэ гэдгийг 2012 он хүртлэх газар олголтын үйл ажиллагаанд судалгаа хийж, тогтоосон. Энэ дүнгээр үлэмж их хэмжээний орлого алдагдсаныг анх удаа гаргаж ирсэн. Нийт 29.6 их наяд төгрөгийн дүн гарсан.

 

Хэрвээ энэ мөнгө орлого болж орж ирсэн бол Монгол Улсад 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байсан байна. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор 24 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн дүн гарч байсан. 2030 он хүртлэх төлөвлөгөө нь нийслэлийн шинэ хот байгуулах төлөвлөгөө. Тэгэхээр бүхэл бүтэн шинэ хот барих хэмжээний орлого орж ирээгүй байна. Энэ мөнгө хаашаа орсон нь ойлгомжтой. Ийм их хэмжээний баялгийг хяналтандаа байлгаж байсан бүлэг, газрын наймаачид, мөнгөө төлөөд төрийн байгууллагыг өөрсдийнхөө төлөө ажилуулдаг байсан бүлэглэл тэр боломжийг алдахгүй байхын төлөө улайран, тэмцэж  байна. Бид ч ийм зүйл болно гэсэн эрсдлийг тооцож байсан. Тийм ч учраас манай сонгуулийн уриа ухрах уу, урагшлах уу гэж байгаа. Тэр газрын наймаачид эдийн засгийн ямар их хүч чадалтайг манай иргэд мэднэ. Асар их эд баялгийг хяналтандаа авчихсан үнэхээр хүчирхэг хүмүүс. Тиймээс алхам тутамдаа харлуулах, гүтгэх, гүжирдэх, ямар л арга байна тэр бүгдийг хийж байна.

 

Сонгуулийг тэд газрын төлөөх тулалдаан болгож байна.  2012 онд бид олуулаа болж орж ирээд хамгийн түрүүнд газрын наймаг НИХТ-ын тогтоолоор зогсоосон. Газрыг хэн нэгэнд олгох бол НИТХ-ын оруулж зөвшөөрсөн тохиолдолд олгоно гэдэг шийдвэр гаргасан. Анх удаа Газар олгох журам гаргаж, газрыг хууль бусаар олгосон байвал тухайн Засаг дарга огцроно гэсэн заалтыг оруулсан. Өмнө нь хууль бусаар олгогдсон олон газрын захирамжийг хүчингүй болгож, буцаан хурааж авах үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэхдээ их олон асуудал шүүх дээр очиж унасан. Миний гаргасан захирамж шийдвэрийг шүүх хүчингүй болгоод байхаар тохиролцъё, зөвшилцье гээд газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг хэл гэсэн. Тэгэхэд хэсэгхэн газрын анхны үнэ 64 тэрбум 493 сая төгрөгийн үнэтэй байсан. Энэ газрууд анхны үнээсээ 2-3 дахин өндөр үнэтэй борлуулагдсан байсан. Мөнгийг нь төлөөд засаг захиргааг өөрийнхөө төлөө ажилуулдаг байсан энэ бүлэглэлтэй тэмцэж байгаа бидний тэмцэл амаргүй байна. Тиймээс сонгогчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хууль ёс байг гэхэд хүний ёс зүй мартагдахад хүрч байна” гэлээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Яармагийнхан хэзээ Сайн хашаа хөтөлбөрт хамрагдаж эхлэх вэ?

 

-“Сайн хашаа” хөтөлбөрт ямар иргэд хамрагдах вэ гэдгийг Төрийн банк тогтоодоггүй. Засгийн газрын тогтоолоор заачихсан байгаа. Хотын төвийн зургаан дүүрэг, алслагдсан гурван дүүрэг аймаг нийслэлийн сумын төв дэх хашааны газар орно гээд Засгийн газар тогтоолоороо заачихсан байгаа. Төрийн банк дээр яагаад ийм зүйл яригдаад байгааг шалгана.

 

-НИТХ-ын дарга Д.Баттулга: Хүүхдийн цэцэрлэг сургууль, биеийн тамирын талбай, хотын төвийн орон сууцны барилгуудын дундах тоглоомын талбай, ахмадуудын нарладаг тэр талбай хамаарсан байдаг. Засаг дарга хэллээ. 200 гаруй газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Төв шуудангийн урд талын зам, хоёрудгаарт Хангай буудлын орчмын явган хүний талбай, Их монгол гээд рестораны урдах ногоон байгууламжийн талбай, сургуулийн биеийн тамирын талбай зэрэг газруудыг хүчингүй болгосон. Хүүхдийн ордон руу ордог талбай гээд жижигхэн газар байна. Гэхдээ энэ маш их үнэ цэнэтэй газар. Ордны зүүн талын алга дарам газар 24 тэрбум төгрөгт хүрсэн гэж засаг дарга хэллээ. Гэтэл чингисийн талбайн эргэн тойронд ямар барилга барьсныг та бүхэн мэднэ. Нэг ч төгрөг хотын төсөвт ороогүй. Тэгэхээр тухайн үеийн засаг даргын гарын үсэг ямар үнэтэй байсан бэ гэдгийг та бүхэн төсөөлөх байх. Ийм зүйлүүдийг өмнө ч бид хэлж байсан, одоо ч бас хэлэх ёстой. Бид хууль бус газрын наймааг зогсоосон гэж бодож байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ажил их байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СӨРӨГ ХҮЧИН ЮУГ МУУЛЖ БАЙНА.ТЭР НЬ ЮМ ХИЙСЭН САЙН ГЭСЭН ҮГ.
2016-06-17
Зочин:
хүмүүс таны хийж байсаны мартдаг хүмүүс таны хэлэж байсаны мартдаг гэхдээ таны хийж бүтээсэн зүйлийг мэднээ
2016-06-17
Зочин:
haana l asuudal bna ter bvgded hurch ajillsan ajillaj bgaa 4 jil blaa bayarlalaa Uul-ee
2016-06-17
Зочин:
саппорогийн тойрогийг 4 замын уулзвар болгосон бас зуслангийн замыг зассанд нь үнэхээр талархаж явдаг шүү цаашид ч гэсэн олон сайхан бүтээн байгуулалт хийгээрэй амжилт
2016-06-17
Зочин:
Хөдөөгийн замууд ялангуяа маш сайн болсон шдээ үнхээр баярлаж байгаа шүү
2016-06-17
Зочин:
Бат-Үүлийг үзэн ядах шалтгаан 1 Смарт карт болон автобус шинэчлэлт мөн нэгдүгээр эгнээгээр зорчих дугаарын хязгаарлалт Яагаад ард түмний талд байсан хууль дүрмүүд 2 шинэ уулзвар болон зам өргөтгөх ажил Яагаад хэзээ ч урьдны хотын удирдлагууд 4 жилд байтугай 20 жилд нэг ч уулзвар шинэчилж засаж байгаагүй учраас 3 Дахин төлөвлөлт Яагаад хэзээ ч бҮтэшгүй ажил мэтээр иргэдэд ойлгуулж тархи угааж хийсэн ажлыг нь харлуулдаг 4 Хотын зарын самбар шинэчилж шинэ өнгө төрхтэй Улаанбаатар бий болсон болохоор Яагаад МАН-ын хурган дарга нарын бизнесийг үгүй хийчихсэн
2016-06-17
Зочин:
bi Bat-vvliig demjnee nogoo xedee bodwol xiisen bvteesen umtai xvn shvv
2016-06-17
Зочин:
Bat-Uul ch mori nohoi met zutgej bn da. Hotiin irgediig shan amidruulah gj hj boloh ajil bugdiig l hiilee shd. Ta nar iluu yu huseed bgn. Bat-Uul dahin songogdwol daraagiin 4 jild iluu ih ajil hiine gdgt bi l huwidaa itgedeg.
2016-06-17
Зочин:
Өр өр гэж яриад л байна. Яг үнэндээ одоогийн байдлаар 21 тэрбум Гадаад өр байгаагаас МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн бөгөөд 2,1 тэрбумыг нь МАН-ынхан иргэн бүрт мӨнгӨн хэлбэрээр тараасан бол АН Нийслэлд болоод хӨдӨӨ орон нутагт их бүтээн байгуулалт хийсэн. Монголчууд бид хүнд өртэй байх дургүй хүмүүс. Тиймээс энэ өрийг бол төлөөд л дуусна. Иргэдийн санаа зовох асуудал биш. Бүгд урд урдах ажлаа сайн хийгээд л явж байвал болно ш дээ.
2016-06-17
Зочин:
MAH-iin yed hot tohijiltond zartsuulah mungu tuswuus gargadg l bsn. Getel hotiin darga nar n yu hj bsiin yu ch hiigegui l bhgui yu, uchnuun terbumiig huwiin dansandaa haw darsan bh da. Harin odoo bol ter mungu gudamjind tsetseg bolon urgaj, gerel bolon gereltej, baishin bolon sunderlej bn.
2016-06-17
Зочин:
Udruus udurt ungu zasaj bga hotoo uursduu bid nar iim bsan yum shig yarihiin, Bat-Uulees umnu N.Enkhbayar, M.Enkhbold, Batbayar geed umnu ted uursduu l idej uuj bsan bolhoos hotdoo yu hiisiin, ter uyd ta nariin hen n sanaa tawij baisiin, hezee irged niisleliinhee orlogo zarlagiig medej baisiim, erkh medel irgend shiljuulsen, iluu taatai bolgoh gesen negniigee namiin untsguus harj shouddagaa bolichuul Mongol uls hugjunu.
2016-06-17
Зочин:
Ард иргэд бид МАН-д 22 жил хууртагдлаа. Одоо болно. Дахин та нарыг сонгохгҮй. Татвар тӨлӨгчдийн мөнгийг халааслаж ханахгҮй байна уу. Сүүлийн 2, 3 жилд л хот ийм сайхан хөгжиж болдгийг Үзлээ.
2016-06-17
Зочин:
Ажил хийж байгаа хунд алдаа оноо бий . Оноо нь их бгаа шуу ! Тань руу маш их дайр ч бна . МАН 26 жил завсаргуй хотыг удирдсан . Оноодор ч дуургийн дарга нар бна шуудээ . Энэ 4 жил шиг ажиллахгуй яасым бэ . М. Энхболдоо !!!
2016-06-17
Зочин:
хот үнэхээр замбараагүй байсан ганц цэгцэлж байгаа хүн бол Бат-Үүлийг гэж боддог
2016-06-17
Зочин:
Bat uul shig hotiig hogjuulj bgaa hun hun bhkuee sanalaa shuud ogno
2016-06-17
Зочин:
УГААСАА НҮДЭН ДЭЭР ИЛТ БАЙГАА ЮМЫГ ШҮҮМЖИЛЭХ ХЭРЭГ ЮУН.... ИЙМ ДАРГА ЛАВ МАНАЙ НИЙСЛЭЛД БАЙГАА ЮМ ШҮҮ ХӨДӨӨНИЙ НӨХӨД ӨӨ.... ХУУЧИН ДАРГА НАР БҮГД Л ЭНЭБИШ, ЭНХБОЛД ШИГ БАС ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ байсан
2016-06-17
Зочин:
МАН-ынхан гэр хорооллын айл, утаа, ард иргэдийг харсан ч хараагүй юм шиг нүдээ аниад л өНгөрдөГ байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэн зоригтойгоор гардан авч хэрэгжүүллээ дээ. Анх хийж байгаа ажил бүхэн алдаатай оноотой байдаг. Харин Үүл даргын хувьд оносон нь их гэж би боддог
2016-06-17
Зочин:
Abtobusnii kart dahin toloblolt nairasg ulaanbaatar geed ene hunii hiisen ajluud ih bna
2016-06-17
Зочин:
тиймээ ямарч л байсан түрүү түрүүгийн хулгайч авилгач газрын наймаачин хотын дарга нарыг бодвол нилээдгүй зүйл санаачилж, нүдэнд харагдахаар зүйл ч багагүй л хийлээ, Угаасаа ажил хийж буй хүн заавал хэл аманд өртдөг хойно, цаашдаа их хотоо гоё сайхан болгохын төлөө их ажил хийж сансандаа хүрээрэй, Их хот маань өөрий чинь энэ их хүч чармайлт, багийн хамт олны чинь уйгагүй зүтгэлийн үр дүн юм шүү дээ, Баярлалаа хотын даргаа цаашдаа ихийг хийгээрэй, юм хийдэггүй улс л хүнийг муулдаг шүү дээ, Миний хот улам л өнгөө засаж байгаа
2016-06-17
Зочин:
gudamj tusul taalagdaj bn yarmagiin gerliig saihan bolgoson bnle ub ter chigeerei gereltuulegtei bolchuul saihan l bn medeej 1 2sar hiichih ajil bish ireh 4 jild ih zuil hiigeerei gj husii amjilt
2016-06-17
Зочин:
neg tsegiin uilchilgee ntr taalagdaj bga shuu tsag zav hemneed l
2016-06-17
Зочин:
Ухаалаг буудлыг өдөр бүрийн иж бүрэн цэвэрлэгээгээр тордож байна. Энэ бүхэн хотын даргын л ач шдээ
2016-06-17
Зочин:
Ямар ч байсан газрын наймаачид М.Энхболд, Бадамжунай, Цолмон, улаан хацарт Батбаяр нарын дэргэд газраа тендерээр зараад 23 тэрбумыг олчихдог, 56 гудамж, уулзвар янзлан, зундаа цэцэг тарьж сэтгэл сэргээдэг Мэр л дээ. Мэдээж сэтгэл хангалуун бус зөндөө зүйл байгаа ч яваандаа сайжирна гэдэгт итгэж л байна.
2016-06-17
Зочин:
Хийсээн хийсэн. Гэхдээ үүнээс ч их хүлээлт байсан. Энэ бол цагийн эрхээр хийгдсэн нийгмийн тулгамдсан асуудлууд.
2016-06-17
Зочин:
Бат-үүл-д баярлалаа гэж хэлмээр байна энэ хотод алга дарам ч гэсэн ногоон байгууламж бүхий газрыг аварсанд талархаж байна
2016-06-17
Зочин:
Одоо автобусанд ороод смарт картаа уншуулаад түгжрэлгүй замаар 20 мин сҮнгэнээд л ажил дээрээ оччихдог болсон доо.
2016-06-17
Зочин:
Аргагүй элит гаралтай хүн өөр юмаа.. Энэ хотыг үнэхээр өөд нь татаж байгаад талархая
2016-06-17
Зочин:
Өмнө нь УБ яг л Зах шиг. Одоо бол гудамжны эмх замбараагүй зарлалын самбаруудыг цэгцлээд автобусны буудал дээр зарлал тавьдаг болсон нь их зөв шийдэл болсон.
2016-06-17
Зочин:
80 onoos hoish soliogui towiin shugmiig bugdiin solij chadsan hamgiin tom ajil ni ene l baisan bh minii bodloor
2016-06-17
Зочин:
Тэхх. БАТ-ҮҮЛ овоо юм хийгээд байгаа. Сүүлийн жилүүдэд хот өнгө зүс ороод, цэвэрхэн болоод байгаа.
2016-06-17