Баатрууд одоо үед хэрхэн өөрчлөгдөв
2016-06-16

Канадын “www.brightside.me” сайт супер баатруудын өөрчлөлтийг онцолжээ.

 

Икс хүмүүс

 

 

Уг цувралын эхний анги 2000 онд гарчээ. “Икс хүмүүс” цувралд жүжигчин Хью Жекмэн тоглосон бөгөөд түүний бүтээсэн дүр 2000-2013 оны хооронд ийнхүү өөрчлөгджээ.

 

Хүн аалз

 

 

“Хүн аалз” киноны эхний анги 1978 онд гарчээ. “Хүн аалз” 30 гаруй жилийн дараа ийнхүү өөрчлөгджээ.

 

Халк

 

 

Үлэмж ногоон биетэй “Халк” 1978 онд ийнхүү харагддаг байжээ. Харин одоо техник технологийн ачаар илүү сүртэй, айдас хүргэм харагдах болсон байна.

 

Ахмад Америк

 

 

“Ахмад Америк” шинэ үеийн баатар биш юм. 1990 онд “Ахмад Америк”-ийн цуврал гарч байжээ. Харин 2013 онд уг цувралыг уран сайхны кино болгосон бөгөөд гол дүрд нь Крис Эванс тоглосон. 26 жилийн дараа “Ахмад Америк”.

 

Бэтмэн

 

 

Харанхуйн хөлөг баатар “Бэтмэн” 73 жилийн дараа ийнхүү өөрчлөгджээ.

 

Супермэн

 

 

1975 онд анхны ангиа гарсан “Супермэн” 2016 онд ийнхүү өөрчлөгджээ.

 

Тор

 

 

Бурхны хүү “Тор” киноны эхний анги 1978 онд гарчээ. Эхний ангийн баатар 2013 оны “Тор”-той харьцуулахад.

 

Онцгой 4

 

 

Уг бүтээлийн эхний анги 1994 онд гарсан. Харин хамгийн сүүлчийн анги 2015 онд гарсан. Эхний бөгөөд сүүлийн ангийн гол дүрүүдийн өөрчлөлт.

 

Гайхалтай бүсгүй

 

 

1975 он болон 2016 он.

 

Төмөр хүн

 

 

1977 онд уг бүтээлийн эхний анги гарч байжээ. Эхний анги дээр “Төмөр хүн” яг л өөрөө явдаг тоос сорогч шиг харагдаж байна. Харин 2008 онд гарсан “Төмөр хүн” жинхэнэ утгаараа баатар шиг харагдаж байна.

 

Жокер

 

 

Бэтмэний гол өрсөлдөгч Жокер 1966 онд гарсан эхний ангидаа ийнхүү харагдаж байжээ. Харин 2008 оны Жокер “Оскар”-ын эзэн болсон юм.

 

Мэлхий нинжа

 

 

1990 онд гарсан эхний анги дээр “Мэлхий нинжа”-нууд хайр татам байсан бол 2016 онд гарсан шинэ анги дээрээ илүү хүчирхэг болно хувирчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин