“Времена года” концертыг тоглоно
2016-06-16

 

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлж байна.  Төслийн хүрээнд П.И.Чайковскийн “Симфони №6” болон "Времена года" буюу "Эргэх дөрвөн улирал" зэрэг концертыг тоглох юм байна.

 

П.И.Чайковский  “Эргэх дөрвөн улирал” концертод хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн байдаг. Тус бүтээлийг филармонийн уран бүтээлчид эгшиглүүлэх нь. Түүнчлэн  хөгжмийн зохиолчийн сүүлчийн симфони гэгддэг “Симфони №6”-г тоглох ажээ. Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач  СТА Д.Нямдаш, Б.Батбаатар хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг СГЗ нар оролцоно.

 

Тус тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongolooroo bichij bolohgui yu?!
2016-06-16