Нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна
2016-06-16

УИХ-ын 65 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртлэх баримтлах бодлого” баталсан. Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратекийн ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг тавих зорилт тавьсан. Засгийн газрын 2015 оны тогтоолоор зүүн бүсэд 300 мянган тоннын, говийн бүсэд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Зүүн бүсэд барих жижиг үйлдвэрийг концессын гэрээгээр байгуулах бол говийн бүсэд баригдах том үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаж дуусаад Аж үйлдвэрийн яам хүлээн аваад байна.

 

Цаашдаа Монгол Улсын нефтийн хэрэглээ өснө. Ирээдүйн нефтийн хэрэглээний прогнозыг 2030 он хүртэл гаргажээ. Ингэхэд шатахууны хэрэглээ 2020 онд 1.8-2 сая тонн, 2025 он гэхэд 2.3 сая тонн, 2030 он гэхэд 2.5-2.8 сая тонн болж өсөхөөр байгаа. Тиймээс нефть боловсруулах  үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Ирэх жилүүдэд Ардчилсан нам газрын тосны олборлолтыг жилд 1.7 сая тоннд, экспортын орлогыг 500 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Зүүн бүсэд нефтийн нөөц, дэд бүтцэд тулгуурлан 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтцийн хамт 2020 онд байгуулахаар болсон билээ.

 

Н.Булган

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Мэргэжилтэн:
Газрын тос үйлдвэрлэх үйлдвэрийг Хэнтийн Бор-Өндөрт барих талаар АҮсайд ярьж байхыг сонслоо. Хүүхдийн гэмээр өхөөрдөм мөрөөдөл байна билээ. 540 км газрын тос түүхий газрын тос дамжуулах хоолой татна. хөрөнгө оруулалт нь 400 сая ам.доллар гээд байсан. Газрын тос замжуулах хоолойн хөрөнгө оруулалт нь бараг төмөр зам барихтай ижил хэмжээний төсөл байдаг юм да. өөрөөр хэлбэл хамгийн багаар бодоход 1.8 сая ам.доллар, тэгээд газар зүйн байрлал, тээвэр ложистикын нөхцөл, эрчим хүчний хангамж зэрэгээс хамаарч 2.5 сая ам. доллар буюу дундажаар 2 сая ам.доллар байдаг юм. Энэ бол дэлхийн жишиг үнэ. хаана ч ийм л байдаг. Нэрэх үйлдвэрд асар их хэмжээний усны нөөц хэрэгтэй. Бор-Өндөрт тийм усны нөөц байхгүй, эсвэл Хэрлэн голыг татах гэж байгаа юмуу. Хэнтийн Дархан сумын нутагт Хэрлэн гол чинь шагайгаар татаж байгаа шүү.
2016-06-17
Зочин:
Neg nefti geed l, neg gazryn tos geed l..neg musun Mongolooroo l bich l dee..yagaad boldoggui yum be?
2016-06-16