Ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарт ажиллагсад хоёр дахин нэмэгдэнэ
2016-06-16

 

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анх удаа  найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг санаачлан хэрэгжүүллээ. 1998-2012 он буюу 15 жилд 25000 айл 20 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан бол Ардчилсан нам засаг барьсан өнгөрсөн дөрвөн жилд 82000 айл ипотекийн зээлд хамрагдаж шинэ орон сууцандаа орлоо. Энэ оноос эхлэн зээлийн хүүг бууруулж таван хувийн хүүтэй болгон хэрэгжиж эхэллээ. Цаашид Ардчилсан нам Ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгох бодлого баримтлан ажиллана. Хашаа байшинг сайжруулан “Хувийн орон сууц” болгож, ипотекийн зээлийн хүүгийн зохистой бодлого нэвтрүүлэх юм. Ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарт ажиллагсад хоёр дахин нэмэгдэнэ. Иргэдийг хямд хүүтэй ипотикийн зээлд хамруулснаар барилгын салбарыг дэмжихээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн том гарц юм. Судалгаагаар нийслэл хотод 352812 өрх амьдарч байгаагаас ойрын гурван жилд нийт өрхийн 72 хувь буюу 252386 өрх инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцтай болох, 24 хувь буюу 85757 өрх одоогийн амьдарч буй гэр хорооллын нөхцөлөө сайжруулах, найман хувь нь түрээсийн орон сууцанд амьдрах хэрэгцээтэй гэсэн дүн гарчээ. Харин орон сууц худалдан авах хэрэгцээтэй 252 мянган өрхийн 13 хувь буюу 33487 өрх нь ойрын гурван жил орон сууц худалдан авах чадвартай, зээлийн нөхцөлийг хангаж чадахуйц байгаа аж. Тиймээс Ардчилсан нам цаашдаа ч ипотикийн зээлийн нөхцлийг хөнгөрүүлж, олон айл өрхийг орон сууцанд оруулах ажлаа үргэлжлүүлнэ.

 

Н.Булган

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ipotekiin 5 zeeliig Songuuliin huzur bolgoj ashiglaad songuuliin margaash ene zeeliig shuud zogsoono, Mongoliin ediin zasag eniig daahgui bank barilga zereg dampuurch ehlene. Yag songuuliin daraa hotiin tuviin shine bair mkv ni 700.000800.000 tug boloh bno!!!
2016-06-17