“Улаанбаатар ложистикийн төв” байгуулна
2016-06-16

 

Монгол улс анх удаа олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барьж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орно. Жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад 180 аж ахуйн нэгж, 3000 ажилтан оролцож байна. Одоогоор Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажил 85 хувьтай явж байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд транзит з о р ч и г ч д ы г а я т у х т а й х ү л э э н а в а х “ Ч и н г и с и й н М о н г о л ” үйлчилгээний төв байгуулах юм байна. Тэнд нисэх онгоцны буудлаас гадна төмөр зам, агаарын тээвэр, авто замын ачааны холимог терминал бүхий “Улаанбаатар ложистикийн төв” байгуулна. Холимог ачаа тээврийн ложистик терминал байгуулах зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд тус банкны техникийн туслалцааны хүрээнд техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийг боловсруулж байна. ТЭЗҮ, зураг төслийн ажил дууссаны дараа Улаанбаатар хот тойруулан барих Богдхан төмөр замын төсөлтэй хамт эхлүүлэхээр хэлэлцээр хийж байна.  Ложистикийн салбар нь маш өргөн цар хүрээг хамарсан, эдийн засгийн бүхий л оролцогчдод хүрч үйлчилдэг амин чухал салбар юм. Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөж байгаа энэ үед тээврийн системийг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улс энэ давуу талаа ашиглан олон улсын тээвэр ложистикийн сүлжээ үүсгэж экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд төмөр зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал юм.

 

Н.Булган

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
komynist teever
2016-06-16