НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгожээ
2016-06-16

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн баталснаар НӨАТ төлөгчийн босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгосон. Ингэснээр бага орлоготой жижиг дунд бизнес эрхлэгчид татварын дарамтгүй болсон юм. Тавдугаар сарын эцсийн байдлаар НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгосон байна.

 

 

Н.Булган

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Юун шантрамтгай юм б дээ Ядаж 2 хувиа авахгүй юу Хүн болгон хожоод байдаг сугалаа гэж юу байхав
2016-06-17
зочин:
Би болон манай гэрийн хүмүүс нэг ч төгрөг аваагүй. Сугалаанд ч хожоогүй. Одоо бүр шантарсан. Бөөн хогийн цаас цуглуулах тэгээд юу ч хожихгүй ,авахгүй болохоор бүр шивэхээ ч больсоон.
2016-06-17
зочин:
Юун шантрамтгай юм б дээ Ядаж 2 хувиа авахгүй юу Хүн болгон хожоод байдаг сугалаа гэж юу байхав
hezee:
hezee hend ogchvoo
2016-06-16
zochin:
Huue hezee olgosiin.
2016-06-16